Б.МӨНХБАЯР
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн 60 насны ойг дурсан хүндэтгэх зорилгоор “Ц.Чинзоригийн хөгжмийн өдрүүд” цогц үйл ажиллагааг энэ сарын 09-14-нд зохион байгуулхаар болжээ. Эхний өдөр онол, эрдэм шинжилгээний бага хурлаар амжилттай эхлэн ХЦДБЧ-ын ерөнхий хормейстер дэслэгч Н.Үенч “Илдэн уулсын цууриа” хэмээх зохиолын талаар судлаж мэдсэн зүйлээ тайлбарлан илтгэл тавилаа . Мөн Ц.Чинзориг асны тухай гэр бүл, найз нөхөд, багш, шавь нар нь санан сэтгэлд хоногшсон дурсамжуудаа ярив. Ц.Чинзориг асны тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын филармоний найруулагч Б.Эрдэнэ-Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллах юм. Зохион байгуулагчаар УДБЭТ, МУ-ын филармоний хамт олон, ХЦДБЭЧ-ын хамт олон, Соёлын төв өргөөний хамт олон ажиллаж байна. Тоглолт “Чинжигийн сонгодог аялгуу” 12-ны 19:00цагт УДБЭТ, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” 13-ны 17:00 цагт ХЦДБЧ, “Дууны хорвоо” Гала концерт 14-ны 15:00 цагт СТӨ зохиогдоно. Уг тоглолт зохиолчийн дуунуудыг хамгийн анх түмэн олонд анхлан хүргэсэн дуучид өөрсдөө дуулж байгаагаараа онцлогтой ажээ.