С.САРУУЛ
Ажил, сургуульдаа дугуйгаар ирж, очих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгуулжээ.
Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-2-р хичээлийн байрны урд талд байршуулсан байна. Удахгүй нийслэлийн есөн дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn