Х.МОНГОЛХАТАН

Англи хэлний сургалтаараа Монголдоо тэргүүлэгч “Сантис” боловсролын төвийнхөн энэ жилийн зуны сургалтаа эхлээд байна. Хүүхэд багачуудын суралцах дуртай англи хэлний сургалтаа өргөжүүлж, хүүхдийн зуслантай хамтран зугаатай хөтөлбөрөөр явуулахаар зэхжээ. Энэ талаар “Santis English Summer Camp” вакум сургалтын төсөл хариуцсан менежер Б.Ууганчимэгтэй ярилцлаа.

 

-Танай зуны сургалт “Хандгайт” зусланд вакум хэлбэртэй явагдахаар болжээ. Сургалт ямар онцлогтой байх бол?

-“Сантис” боловс­ролын төв олон жилийн туршлагатай, хэлний мэргэшсэн төв гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тиймдээ ч хүүхдийн зуны амралт эхлэхээр манай төвийг зорих хүү­хэд багачууд их байдаг. Үүний зэрэгцээ үйлчлүүлэгчдийн жил бүрийн зун тавьдаг нэг хүсэлт бол вакумжуулсан сургалт байдаг. Тиймээс манай төв энэ зунаас эхлээд “Santis English Summer Camp” вакумжуулсан сургалтыг Улаанбаатар төмөр замын удирдах газрын харъяа “Хандгайт” хүүхдийн зуслантай хамтран зохион байгуулж байна. “Хандгайт” зусланг сонгосон нь учиртай. Нэгдүгээрт, УБТЗУГ-ын харьяа учраас хангамж сайтайгаас гадна зуслангийнхаа дэргэд цагдаагийн хэсэгтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөл бололцоогоор хангагдсан эмчтэй. Хоёрдугаарт, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, душтэй. Манай англи хэлний сургалт “Сантис” боловсролын төвийн хичээлийн хөтөлбөрийн дагуу явагдах учраас хүүхдүүд эрүүл агаарт амарч англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг олгож байгаа онцлогтой.

-Вакумжуулсан сур­галт гэхээр хичээл дээр ч, чөлөөт цагаараа ч зөвхөн англиар ярина гэсэн үг үү?

-Гадаад болон монгол багш нар хөтөлбөрийн дагуу хичээл орно. Өдөрт танхимийн  сургалтаар дөрвөн цаг хичээллэж, чөлөөт цагийн бүх арга хэмжээ англи хэл дээр явагдана. “Santis English Summer Camp” зуны турш долоо болон 14 хоногийн хугацаатай дөрвөн ээлж элсэлт авна. 14 хоногийн вакумжуулсан сургалтад сууснаар танхимийн болон чөлөөт цагийн хөтөлбөртэйгөө нийт 96 цагийн англи хэлний хичээл үзнэ. Англи хэлний вакумжуулсан сургалтад хамрагдсан гэсэн сертификат олгоно. Харин долоо хоногийн англи хэлний вакумжуулсан сургалтын үзэх цаг нь бага учраас сертификатгүй, гэхдээ хичээлийн хөтөлбөр нь 14 хоногийнхтой ижил байна.

-Танайх сургалтын ямар хөтөлбөр хэрэг­жүүлэх вэ. Ном сурах бичгээр хангах уу?

-Тийм ээ, ном сурах бичгээр хангана сургалтын төлбөртөө багтсан байгаа. “Santis English Summer Camp” вакумжуулсан сургалтын англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Жилийн гурван улиралд хичээл сургууль гэж явдаг хүүхдүүдээ амраангаа хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх хүсэл эцэг, эхчүүдэд бий. Гэхдээ вакум сургалт гээд хэтэрхий хичээлээр шахахгүй биз дээ?

-Хүүхдүүд зусландаа очоод хэлний түвшин тогтоох шалгалт өгөөд ангиудад хуваарилагдана. Өглөө хоёр, өдөр хоёр цагийн хичээл орно. Сургалтын хөтөлбөр маань хөнгөн, зугаатай байхаар зохиогдсон. 8-17 насны хүүхдүүдийн онцлогт таарсан хичээлийн хөтөлбөр, хөгжөөнт тоглоом, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй. Хүүхдүүдээ англиар ярихыг чухалчлах учраас сонсох, ярих дадал хамаагүй дээшилнэ. Англи хэлний хөтөлбөрийн олон улсын 52 стандартын дагуу хичээлийг системтэй явуулдагаараа онцлогтой. Тиймээс зусланд амарч байгаа хүүхдүүдийг бүтэн өдөржингөө хичээлээр нүдээд ядраахгүй л дээ. “Santis English Summer Camp” хөтөлбөрийнхээ дагуу чөлөөт цагийн хичээлүүд орно.

-Зуслангийн өрөөний хуваарилалт ямар байх бол?

-“Хандгайт” зуслан таван бүлэгтэй өөрийн хүчин чадлынхаа хэм­жээгээр нэг ээлжиндээ 200 хүүхэд хүлээн авдаг. Манай вакумжуулсан сургалт зуслангийн хүчин чадлаар ажиллахаар бэлтгэлээ хангаад байна. Мэдээж нас, хүйсээр нь тааруулж өрөөний хуваарилалт хийнэ. 

-14 хоног хүүхдээ явуулахад эцэг эхчүүдийн хувьд сэтгэл амар байл­гах олон зүйл бий. Хоол унд, амьдрах байр, хам­гаалалтын талаар танай зусланд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-“Хандгайт” зус­лан олон жилийн туршлагатай, хангамж сайтай Улаанбаатар хотын хүүхдийн зуслангуудаас тэргүүлэгч юм. Өдрийн таван удаагийн хоолтой. Байр сууц нь тохь тухтай. Аюулгүй байдал, хамгаалалт сайтай зэрэг олон шаардлагад нийцсэн. Хамгийн гол нь УБТЗ-ын харьяа төрийн өмчит зуслан гэдэг утгаараа удирдах газраас нь байнга хяналт, шалгалт явуулж байдаг. Жишээ нь гэхэд л сүү, тараг авах айлуудтайгаа гэрээ хийхээсээ өмнө үнээг нь шинжилгээнд оруулдаг юм байна. Учир нь одоо үед үнээнийхээ сүүний гарцыг нэмэгдүүлж өтгөрүүлэхийн тулд химийн бодис хэрэглэх нь элбэг болсон юм байна. Иймээс  удирдах газраас чиглэл өгсний дагуу дээр дурьдсан шинжилгээг хийлгэж байгаа тухай зуслан хариуцсан захирал бидэнд хэлсэн.  Тийм учраас эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хоол хүнсний аюулгүй байдал болон бусад асуудалд эргэлзэлгүйгээр манайхыг сонгоорой гэж зөвлөх байна. 

-Төлбөрийн хувьд ямар байгаа вэ. Хямдрал, урамшуулал бий юү?

-Зуслангийн төлбөр дээр манай сургалтын төлбөр нэмэгдээд долоо хоног нь 270 мянга, 14 хоног нь 467 мянган төгрөг байгаа. Нэг гэр бүлийн хоёр хүүхэд явбал 10 хувь, анги хамт олноороо буюу 10-аас дээш хүүхэд бол 20 хувийн хөнгөлөлтийг хүүхдүүддээ олгож байна.  

-Найман настай хүүхэд гэхээр арай л бага санагдаад байх юм. Танай бага насны хүүхдийн сургалт хэр үр дүнтэй байдаг вэ?

-Манай төвд 4-5 настай багачууд хүртэл хамрагддаг. Тэдэнд зориулж тохижуулсан тоглоомын өрөө бий. Тоглоомын аргаар тэдний насанд зориулсан хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Гадаад багш ордог учраас хүүхдүүдэд их сонирхолтой.

“Santis English Summer Camp” зусланд явж чадаагүй хүүхэд залуус “Сантис” боловсролын төвийн төв байр болон Баянгол салбарт англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж суралцах боломжтой. 

-Танай сургалтад хамрагдаж амрахыг хүссэн хүүхдүүд, эцэг эхчүүдэд юу хэлэх бол?

-Хүүхдүүд маань зуслангийн дотоод журмыг мөрдөж, хичээлдээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Зуны сайхан улиралд чийгтэй байшинд хичээллэж байхаар цэвэр агаарт хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд олон байдаг. “Santis English Summer Camp” вакумжуулсан зусланд “Сантис” боловсролын төвийн гадаад, монгол багш нар хичээл орохоос гадна “Хандгайт” зуслангийн багш нар ажиллах юм. “Хандгайт” зуслангийн хувьд бусад хүүхдийн зуслангууд шиг төгсөх ангийн оюутнууд болон дадлагажигч багш ажиллуулдаггүй, харин мэргэжлээрээр олон жил ажилласан дадлага, туршлагатай багш нар ажилладаг. Хүүхдүүдийн хоол, байр, хамгаалалт бүгдийг “Хандгайт” зуслан хариуцаж  манайх англи хэлний вакумжуулсан сургалтдаа түлхүү анхаарч ажиллана.

Дашрамд дурьдахад манай боловсролын төвийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 318313, 318319, 361282 утсаар  болон “Сантис” боловсролын төвийн мөн Баянгол салбарын сургалтын зөвлөхүүд та бүхэнд зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчлэхэд хэзээд бэлэн гэдгийг хэлэх байна.