Т.САЙХАН
УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -ЖДҮ-ийг дэмжих зээл гэж энэ оны төсөвт 30 орчим тэрбум төгрөг суулгасан. Үүний 10 тэрбум нь танай тойрогт оччихсон бусдыг нь хохироогоод байж байгаа. Бүх зүйлийг будилуулдаг байж том, том юм яриад байх хэрэггүй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: - Ж.Энхбаяр сайд аа, өнгөрсөн долоо хоногт Увсын тариаланчид надтай ирж уулзсан. Зээлэнд хамрагдах гэж ирсэн Д.Амарбаясгалантайгаа очиж уулз гээд Хөдөө аж ахуйн яамнаас явуулсан байна лээ. Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа зүйл үндэслэлтэй шүү. Зүүн бүсийн гишүүд бас үүн дээр асуудал яриад яваад байсан. Та үүн дээр тайлбар хийгээч.
Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: -Гишүүд ээ, би ямар нэгэн аж ахуйн нэгжид зээл олго гэж хэлж чадахгүй. Хуулиар хориглогдсон. Бусдад давуу байдал олгосон асуудалд унана. Өмнө нь тэгж явдаг байсан байж магадгүй. Арилжааны банкууд хариуцлагаа хүлээгээд зээл олгож байгаа. УИХ бодлогын зээл гарга гэж шийдвэр гаргаж өгвөл зохион байгуулахад бэлэн байна. Энэ газар илүү өг, үүнд анхаар гэж хэлэх боломж байхгүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn