Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж /04.24/ эхэллээ. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:  -Гурилын импортын татварын 15 хувийг сэргээвэл үнэ өсөх нь мэдээж. Хэрвээ үнэ нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсвөл хэн хариуцлага хүлээх вэ? Инфляцад нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: -Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь их өрсөлдөөн их байна гэсэн үг. Тийм учраас үйлдвэрүүдийн тоо цөөрч байна цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон байна. Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин гурилын чанар сайжирч байгаа. Төрөл ч мөн нэмэгдсэн. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, Алтантариа 1500 төгрөг, Өгөөж 1760 төгрөг, УБ гурил 2050 төгрөг, Өег гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn