Ц.БАЯР

Монотил аргыг ашиглан туурвисан, орчин үеийн хэллэг бүхий 30 орчим хонины хөрөг үзэсгэлэнг Контемпорари урлагийн залуу уран бүтээлч Б.Энэрэл толилуулах гэж байна. Хүрэлцэн ирсэн зочдоо чанасан толгой, сүүтэй цайгаар дайлах гэнэ. “ Хишиг өдөр” хэмээн нэрлэсэн анхны бие  даасан уран бүтээлийн үзэсгэлэн “976” арт галерейд өнөөдөр нээлтээ хийх юм. Өвөрмөц санаа, өвөрмөц шийдэлтэй хонины хөрөг үзэсгэлэн хэн хүний сонирхолыг татах биз ээ.

Эх сурвалж:www.zms.mn