Б.МӨНХБАЯР

Монгол Улс олимпоос анхны медалиа авсан түүхт ойн өдөр өчигдөр тохиолоо. Монголчууд 1964 онд анх удаа Япон улсад болсон XVIII олимпийн наадамд оролцож байжээ. Тухайн үед олимп гэдгийг мэддэггүй байсан тамирчид маань их тэвдэж байсан гэдэг. Олимпийн өмнө Болгар, Германд хамтарсан бэлтгэл хийж олон улсын тэмцээнээс медаль авсан залуусыг Токио руу явуулсан юм. Анхны тэр олимпод манай улс чөлөөт бөхөөс гадна буудлага, дугуй, хөнгөн атлетик, гимнастик гэсэн төрөлд 30 гаруй тамирчин оролцсон.

10-21-9й2Энэ тухай Мехикогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, Ардын багш Ч.ДамдиншаравЭндээс олимпод очихын тулд ЗХУ-ын /хуучин нэрээр/ нутгаар дамжин усан онгоцоор Японд хүрч байлаа. Усан онгоц үзээгүй талын Монголын хүүхдүүд тэр хөлгөөр өдөр, шөнө явжээ. Бид унадаг дугуй унах нь бүү хэл зарим нь үзээгүй. Ж.Мөнхбат аварга, Б.Санжаа /жижиг/ бид хэд тэнд долоо хоног ноцолдож байж дугуй унаж сураад ирж байсан. Олимпийн тосгонд унадаг дугуй дүүрэн. Нэг газраас унаж яваад дэлгүүрийн үүдэнд орхиход өөр хүн унаад цааш явах жишээтэйхэмээн анхны олимпод оролцсон сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

  1964 оны олимпийн үеэр Японы сэтгүүлч гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дам­дин­шаравХөдөл­мөрийн баатар Ж.Мөнх­бат нараасТанай монголчууд яагаад ийм хүчтэй байдаг юм бэ. Адууны сүүгээ уудаг уухэмээн асууж байж. Хөгжилтэй ч юм шиг энэ асуултын хариуг 1968 оны Мексикийн Мехикод болсон зуны XIX олимпоос монголчууд анх удаа чөлөөт бөхийн төрлөөр дөрвөн медаль авч ямар хүч, чадалтай улс гэдгээ харуулсан байна. Энэ олимпоос 52 кг-д гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав хүрэл, 70 кг-д гавьяат тамирчин, Ардын багш Д.Сэрээтэр хүрэл, 78 кг-д гавьяат тамирчин Т.Артаг хүрэл, 87 кг-д гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат анхны мөнгөн медаль авсан түүх бий.

Тэр үед манай улсын хүн ам нэг сая 200 мянга байжээ. Нэг сая гаруй хүнтэй улс олимпийн түүхэнд дөрвөн медаль авсан нь XX зуунд дэлхийн спортын түүхэнд давтагдаагүй том амжилт байв. Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг анхлан олимпийн тэнгэрт өргөсөн хүн бол гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав. Тэрээр “Би тэр үед хамгийн эхний салхийг хагалж 52 кг-д барилдсан. Маш том хариуцлагыг нуруун дээрээ үүрсэн гэж болно. Тэгэхэд дөрөв хоног тэмцээн болж өглөө болгон найман цагт жингээ үзүүлнэ. Тэр үед барилдахаасаа илүү жингээ барина гэдэг хэцүү асуудал байлаа. Дөрөв хоног хоол ундгүй байсан гэсэн үг. Бидний уудаг иддэг зүйл зөвхөн С витамин, поливитамин л байлаа. Тухайн үед би 10 кг хассан ч хүрэл медалийн оосроос атгаж үзсэн. Одоо манай чөлөөтийн тамирчид олимпоос алтан медаль авчрах л үлдээд байна” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин