Н.ДАЯН

Монголын паратаеквондогийн шигшээ багийн тамирчид Туркийн Самсун хотноо зохион байгуулсан зургаа дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медальтай иржээ. Энэ тэмцээнд 37 орны 270 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль авч багаараа V байрт шалгарсан байна. Тэмцээний 61 кг-д 2015 оны дэлхийн аварга, дэлхийн шилдэг тамирчин Г.Болор-Эрдэнэ дэлхийн хошой аварга болжээ.

 Мөн энэ тэмцээнд оролцсон тамирчид ОХУ-ын Сочи хотыг зорьж олон улсын тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн наадамд оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Паратаеквондогийн спорт 2020 оны Токиогийн олимпийн төрөлд багтжээ. Тиймээс 2020 оны олимпийн аваргыг төрүүлэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байна гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин