Б.БАРС
Катарын нийслэл Доха хотноо сонирхогчдын боксын 18 дахь удаагийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Хоёр жил тутамд болдог энэ тэмцээнд тивүүдийн АШТ-ээс шалгарсан 74 орны 260 боксчин Рио-де-Жанейрод ирэх жил болох олимпод оролцох эрхийн төлөө 10 жинд өрсөлдөж байна. Манай улсаас дөрвөн ширэн бээлийтэн оролцож байгаа юм.
49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн ба дараагийн даваанд Индонезийн К.Квангу-Лангу, Японы Т.Цубои нарын аль ялсантай нь өрсөлдөнө.
56 кг-ын жинд Э.Идэрхүү эхний тойрогт Венесуэлын Д.А.Хосетай тулалдах ажээ.
60 кг-ын жинд Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, улмаар дэлхийн аварга Италийн Д.Валентино, Холландын Л.Энрикогийн аль хожсонтой рингэнд гарна.
69 кг-ын жинд Б.Түвшинбат эхний тойрогт Чехийн З.Чладектай оноолт таарчээ.
Эх сурвалж: www.polit.mn