Б.БАРС

Нью-Йоркийн 53 дугаар кино наадмын үеэр Стивен Спилбергийн найруулж, Том Хэнкс гол дүрд тоглосон “Тагнуулчийн гүүр” киноны нээлт боллоо. Түүхийн бодит үйл явдал дээр үндэслэсэн тус кино ЗХУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцээ хийн тус улсын газар нутгийн дээгүүр тагнуулын зураг авч байгаад сөнөөгдсөн АНУ-ын “U-2” онгоцны нисгэгч Фрэнсис Пауэрсийг чөлөөлөх үүрэг авсан өмгөөлөгч Жеймс Донованы үйл хэргийн тухай өгүүлдэг ажээ.

Жеймс Донован нь1957 оны шүүх хурал дээр Холбооны мөрдөх товчооныхонд баригдсан ЗХУ-ын тагнуулч Рудолф Абелийг өмгөөлж байсан бөгөөд үүнээс гурван жилийн дараа тагнуулчийг нисгэгч Фрэнсис Пауэрстэй солилцоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.

Дөрвөн “Оскар”-ын шагналтай алдарт найруулагч Стивен Спилбергийн шинэ бүтээлийг үзэгчид болон шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн байна.

[embed]https://www.youtube.com/watch?t=162&v=2-2x3r1m2I4[/embed]

Эх сурвалж: www.polit.mn