Ч.ТУЛГА
Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түрүүлж, гранпри шагналын эзэн болсон цаг саяхан.
Тэгвэл тэрээр ОХУ-ын алдарт Мариинский театрын гоцлол дуучин болжээ. Энэ мэдээгээ өөрийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдсэн байна. Г.Ариунбаатар “Цаашид илүү их хичээх болно” гэж амлажээ.
Тус театрт дэлхийн шилдэг дуурийн дуучид ажилладаг бөгөөд дэлхийн нэр хүндтэй, хамгийн том театруудын нэг юм.
[embed]https://www.youtube.com/watch?v=dpN6biKQNfg[/embed]Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин