М.ХҮСЛЭН

Жеймс Бондын шинэ цуврал болохТагнуулч 007” киноны дууг Их Британийн дуучин Сэм Смит дуулахаар болжээ. Уг киноны нээлт ирэх сарын 26-нд болно. Жеймс Бондын киноны хөгжмийг Монти Норман туурвидаг аж.

Тагнуулч-007”-гийн дууг өмнө Томи Жонс, Нэнси Синатра, Тина Тернер, Дюран Дюран, Пол Макартни, Мадонна, Адель, Алиша Кейз гэсэн шилдгүүд дуулж байжээ. Дуучин Сэм Смит өөрийн твиттер хуудастЖеймс Бондын шинэ цувралын дууг би дуулахаар болсонхэмээн жиргэсэн байна. 23 настай Британи дуучин энэ жил дөрвөн ч Грэммийн шагнал хүртсэн билээ.