Д.АРИУН
Оросын телевизийн олон ангит “Гал тогоо” киног Монголын үзэгчид андахгүй сайн мэднэ. Тиймээс шинэ мэдээлэл дуулгая. Оросын СТС сувгаар есдүгээр сарын 7-ноос шинэ тавдугаар хэсгийн ангиуд гарч эхэлжээ. Амтат хоол, хайр дурлал, хошигнол гээд франц хоолны рестораны гал тогоонд өрнөх түүх үргэлжлэх нь. Тус телевизийн хамгийн үнэтэй, бас үзэгчдийг байлдан дагуулж чадсан төслүүдийн нэг болох “Гал тогоо”-ны тавдугаар хэсгийн шинэ ангиудын зураг авалтын талбайгаас Woman.ru сурвалжилжээ.
Елена Подкаминская, Марк Богатырев продюссер Иосиф Пригожин нар зураг авалтын талбайд.
Викагийн дүрийг бүтээсэн жүжигчин Елена Подкаминская, тавдугаар хэсгийн шинэ ангиудад жирэмсэн болох нь гэдгийг эндээс харж болно.
Шинэ цувралаас цоо шинэ өнгө төрхтэй гал тогоог олж харах нь. Гал тогооноос гадна ресторан нь хоёр давхар болж өмнөхөөсөө өөрчлөгджээ.
“Гал тогоо”-ны сүүлийн дөрөв, тавдугаар хэсгийн найруулагчаар ажилласан Антон Федотов, Максын дүрд тоглосон жүжигчин Марк Богатырев нар зураг авалтын үеэр.
“Гал тогоо”-нд ажиллагсад хувцасныхаа өнгийг өөрчилж. Харин “Гал тогоо” бүх амтат хоол ямар нэгэн жижиг хэрэгсэл биш, өөрөөр хэлбэл яг тийм сайхан хоол зуушийг хийж бэлтгэдэг гэнэ. Харин хэн хийх вэ? Жүжигчид үү эсвэл...
Зураг авалтын талбайд жүжигчин ахлах тогоочоос гадна жинхэнэ хоолны мастерууд ажилладаг. Тэдний нэг ахлах тогооч Вячеслав Аратов бол үзэгчдийн нүдийг хужирладаг тэр олон амтат хоол зуушийг хийдэг хүн.
Үзэгчдийг үргэлж инээлгэж байдаг Федя, Сеня / Михаил Тарабукин, Сергея Лавыгин/, үргэлж асуудалд орооцолдож байдаг Макс / Марк Богатырев/ нар шинэ ангиудын зураг авалтын үеэр.