Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалын уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд болох гэж байна.

“Энх мэндийн баяр” нэртэй тус тоглолтод ардын дуунууд голчлон дуулахаараа онцлог юм байна.  Өнгөрсөн жил хийсэн түүний анхны тоглолтыг үзсэн үзэгч, фенүүд нь  “Сүүлийн хэдэн амьд хөгжимтэй ардын дууны тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл өндөр байсан юм.  Тус тоглолтод дуучин Ц.Түмэнжаргал  20 гаруй дуу дуулсан бол энэ жид дахин 20 дууг шинээр дуулах юм байна. Мөн зохиолын дууны  урын  сангаас ч  оруулсан  хэмээн ярьж байна. Тоглолтын сонин сайхнаас дуулгахад  уртын дууг дуэть маягаар дуулсан уран бүтээлч монголд байхгүй. Тэгвэл  “Жаргалтайн дэлгэр”  дууны  шувуу, өвгөн хоёрын харилцаа дууг  СУИС-ийн уртын дууны багш Батболдтой хамтран дуулахаар бэлтгэж байгаа. Ардын харилцаа дуу  ч бий. Уртын дууг хөөмийтэй хослуулж сүүлийн үеийн хөгжмийн шинэчлэлийг харуулсан бүтээлээ сонирхуулна гэсэн мэдээлэл байна. Тоглолтод Үндэсний дуу, бүжгийн чуулгын  их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, хөгжмийн гоцлоочоор  нь Ч.Отгонбаяр хуучир хөгжмөөр оролцох юм байна.