Ч.ТУЛГА

УДЭТ-ын уран бүтээлчид ирэх намрын үзвэрээ арваннэгдүгээр сард алдарт “Ромео Жульетта” жүжгээр нээх гэж байна. Тус жүжгийн туслах дүрүүд тодорсон. Харин гол дүрийн жүжигч­дийг нууцалж байгаа ч ямар уран бү­тээлчид тог­лох нь ил болжээ. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болсон, гэнэн цагаахан, үзэсгэлэнт бүсгүй Жульеттагийн дүрд энэ удаа “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн сонгогджээ. Түүний хайртай залуу буюу Ромеогийн дүрийг “Аав” кинонд тоглосон, тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр амилуулах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин