Э.УНДРАХ

Дэлхийн нэр хүндтэй богино хэмжээний киноны наадам болох “London short flim awards”-д монгол залуусын бүтээсэн “A Family Portrait” кино шилдгүүдийн тоонд үлджээ. Тус бүтээлийг “Aurora Film”-ийн найруулагч Б.Чингүүн найруулсан юм. Харин гол дүрд У.Цасжин охин тогложээ. Найруулагч энэ охины дүрээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг тодотгохыг зорьжээ. Иймд “London short flim awards”-аас бяцхан охиныг “Эмэгтэй гол дүр”-ийн номинацид нэр дэвшүүлээд байна.

У.Цасжин одоо 11 настай. “Цоглог” студийн жүжигчин бөгөөд Б.Чингүүний найруулсан “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х-түц” продакшны “Сэрүүн хасын нууц”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг бүтээлүүдэд тоглосон авьяаслаг сурагч юм. “London short flim awards” шилдэг дүрийн эзнийг шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс “Facebook”, “Twitter” орчинд санал асуулгаа явуулах юм байна.