Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/-т зохиогдох олон улсын  skyruning уралдаанд эх орноо төлөөлөн анх удаа Мөсөнд авиралтын хол­боо­ны залуу тамирчин Д.От­гонхүү оролцохоор өнөөдөр Кавказийн нурууг зорилоо. Авиралт нь энэ сарын 4-12- ны хооронд зохиогдох юм. Тэр дэлхийн алдартай оргилд гарч байгаа анхны уулчин бөгөөд Монголын үндэсний их сургуулийн 5000 оюутныг төлөөлөн Мон­­гол Улсын төрийг дал­бааг мандуулах зорил­го­той юм байна. Түүний аялал 12 км байх ба энэхүү хүнд хэцүү авиралтаа сургуулын­хаа 15 жилийн ойд барьж буй бэлэг гэж байгаа гэнэ.