Д.ЖАВХАА

 

Монголын Пауэрлиф­тингийн холбооны энэ оны анхны улсын авар­гын тэмцээн эхлээд бай­на. Найм дахь удаагийн улсын аваргад “Алдар”, “Хүч”, “Эрч”, “Эрдэнэт”, “Соёмбо”, “Дархан хүч­тэн”, “Тайхар”, “Хөх дөр­вөлжин” зэрэг 23  байгуул­лагын 120 гаруй тамирчин суулт, хэвтээ шахалт, газ­раас таталтын төрөлд гур­ван өдөр өрсөлдөн авар­гуу­даа тодрууллаа. Эмэг­тэй тав, Мастер-1 анги­лалд тав, насанд хүрэгч­дийн найман жинд тамир­чид өрсөлдөв. 

Дугаар шилжих мөчид насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд “Мустанг” клу­бын тамирчин Б.Одон 562,5 кг-д, 66 Эрдэнэтийн спорт хорооны тамирчин В.Мягмарпүрэв 667,5 кг-ыг, 74кг-д “Heapty” Б.Мяг­марбаатар жинд 715 кг, 83 кг-ын жинд “Пауэр­мартин” клубын М.Ариун­баатар 795 кг-ыг, 83 кг-д “Паурмартин” клу­бын тамирчин Ш.Бям­батогтох 595 кг-ыг өргөж улсын аварга боллоо. Авар­гууд энэ жил манай улсад болох Ази тивийн аварга шалга­руулах тэм­цээнд эх орноо төлөөлөн оролцох юм.