Д.ОДОНТУНГАЛАГ

Ж.Сундуй арслан бол аймагтаа зургаа түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр шөв­гөр­сөн Сэлэнгэ аймагтаа манлай арслан хүн. Олон удаа түрүүлсэн гэдэг эрэм­бээрээ  улсад ч дээгүүрт бичигдэнэ. 1949 онд Сэ­лэнгэ аймгийн Баруун­бүрэн суманд төрсөн нут­гийн уугуул арслан маань өнөөдөр ч аймагтаа л амь­дарч байна. Бөх болох хам­гийн анхны гараа нь 1961 онд тавигдсан. Аймгийн заан Бадарч гэж хүн энэ л сайн барилдах хүүхэд бай­на даа гээд улс хувьсгалын 41 жилийн ойгоор хүүх­дийн барилдаанд орол­цуулж байжээ. Ийнхүү 12 настай хүү энэ барилдаанд түрүүлж аймгийн шонхор хэмээх  цолыг авч байв. 1973 оноос арслангийн амжилтынх нь үүд нээгд­сэн. 1973 онд аймгийн арслан Батсуурь гэдэг бөхтэй  үзүүрт үлдэж тэр жилээ үзүүрлэжээ. Тухайн үеийн Ж.Сундуй биеийн хөгжлийн хувьд жинтэй биш хөнгөн талдаа 73 кг-аас дээш гарч байгаагүй залуу бөх байлаа. Би­еийн­хээ хөгжлийг дагаад уян хатан, хурдан шуурхай барилдааныг үзүүлдэг байж. Арав төгсөөд тухайн үеийн Мод боловсруулах комбинатад нормчингоор, 1974 онд Гал командад орж ажиллажээ. Энд ээлжин­дээ дан бөхчүүд байдаг байсан нь бэлтгэл сургуу­лилтад нь чухал нөлөө үзүүлж байв.

Тэрээр үн­дэс­ний бөхийн зэрэгцээ самбо барилдаанаар ч ба­рилдан 1971 онд улсын аваргаас медаль авч бай­лаа. Арслангийн ээжийнх нь тал бөхийн удамтай. Бяртай, шуундаа чадалтай хүмүүс байсан гэнэ. Өнөө­дөр ч эдний удмаас улс, аймгийн цолтой олон сай­хан бөх төрөн гараад бай­гаа. Сундуй арслангийн том ахынх нь хүүхэд ул­сын харцага Саранцогт байна. Дүү нараас нь гурав нь аймгийн начин байна. Мөн өөрийн нь хүү Жар­галтулга гэж самбо, жудо­гийн улсын аварга, спор­тын мастер залуу бий.

Ж.Сундуй 1976 онд Батсуурь арслантай ба­рил­даж анхныхаа түрүүг авсан бол 1979, 1981 онуу­дад арслан Доржсүрэн, 1983 онд арслан Самбал­хүндэв, 1984,1985 онуудад цэргийн арслан  Эрдэнэ­чулуун нарыг хаяж аймаг­таа түрүүлсэн нь түүх бо­лон бичигдээд буй. Бөх хүн бүрт л хамгийн их хүч гаргасан барилдаан гэж байдаг. Сундуй арслан­гийн хувьд анхны түрүүгээ авсан барилдаан нь тэр байлаа. Бас тэр л мөчид хамгийн их баярлаж бай­сан байна. Хүрье гэсэн цолондоо хүрчихлээ гэж бодож байснаас ахиад тав түрүүлнэ гэж  огт бодож  байсангүй.

Арслантай ба­рил­даад өвдөг шороодож байсан олон бөх улсын цолонд хүрчээ.  Улсын гарьд П.Сүхбат, улсын начин Бүрэнзэвсэг гээд л… Сундуй арсланг дөрөв түрүүлчихээд байж байхад нь их аварга Ж.Мөнхбат “За  Сундуй хэд түрүүлээд байна даа гэж асууж.  Дө­рөв түрүүлчихээд байна гэхэд нь их аварга миний араас яваад байна уу даа гээд инээж суусан гэдэг. Ж.Мөнхбат аварга “На­майг дагаад гурван жил явахгүй юмуу” гэж хэлж байжээ. Магадгүй арслан маань их аваргыг дагаад явсан бол өдийд улсын цолтнуудын нэг болчихсон байх нь лавтай. Тэгээд л дүүдээ хэлж ярьж байж явуулсан нь ч онож Саран­цогт улсын харцага болж Сэлэнгэ түмнээ баясга­сан. Сайн бөх байхын гол суурь нь тухайн хүний өөрийнх нь дур сонирхол. Хүсэл, сонирхол байхгүй бол бөх болно гэж байхгүй. Идэвхтэй байж л тэр хүн бэлтгэл сургуулилтаа хий­нэ шүү дээ гэж арслан хэллээ. Сундуй арслан­гийн ид үед одооныхон шиг байнгын бэлтгэл сур­гуулилт гэж байсангүй. Ажлаа хийж яваад л ба­рилд­чихдаг байж. Харин зарим үед спорт хорооноос амралтанд явуулдаг бай­сан байна.

Тухайн үед манай ай­магт ид шижигнэсэн есөн аймгийн арслан байлаа. Арслангийн гол өрсөлдөг­чид энэ есөн арслангаас гадна наадамд ирж барил­дах гадны бөхчүүд байв. Арслангийн хадам талын­хан аймгийн заан Д.Эрдэ­нэбат, Далантай гээд  бас  л бөхчүүд. Хамт ажилладаг албан газрын бөхчүүд бас бий. Аймгийнхаа наадамд эднийгээ авалтай биш дандаа гадны бөхчүүдтэй л хүч үзнэ. Ингэж байж л дээшээ гарч ирнэ. Арслан хоёр удаа түрүүгээ өгчээ.

Нэгэнд нь Жаргал­тулга гэж бөхөд 1977 онд өгч тэр жил гарсан хүүдээ Жаргалтулга гэдэг нэрийг өгч байсан бол дараа нь ажлынхаа газрын Гал­бадрах гэж бөхөд өгч арслан болгож байж.

Ингэж хоёр өгч шөвгөд үлдсэн нь тэр. Арслангийн хувьд улсын аваргад ба­рилдаж байснаас төрийн наадамд барилдаж байгаа­гүй. Энэ нь өөрийнх нь сонирхол хоббитой хол­боотой. Морио уяж хамаг цагаа энэ хөдөлмөртөө шингээчихдэг байсан бо­ло­хоор хотруу явах боломж хомс болсон. Аймгийн алдарт уяач арслан маань аймгийнхаа 60 жилийн ойгоор өөрөө ч түрүүлж, морио ч түрүүлгэж байсан түүхтэй.  Их аварга Б.Бат-Эрдэнэ залуухан цэрэг байхдаа “Сундуй ахаа би танийг хаях боловуу” хэ­мээн хэлж байсан гэдэг. Арслан маань энэ тухай­гаа “Бат-Эрдэнэ өрөөсөн гараас зүүгдчихээд их л хүнд хүн байсан. Даруухан сайхан хүүхэд дээ” хэмээ­сэн. Тэрээр одооны бөх­чүүд масс ихтэй, барил­даан нь удааширчихсан, барьц сонгохоо хүлээх маягтай болчихсон юм. Бидний үед хэн нь давж, хэн нь унаж байгаа нь мэдэгдэхгүй тийм л хур­дан шуурхай барилддаг байлаа. Одооны залуу­чуу­дын хөдөлгөөн нь жаахан багасчихсан юм боловуу даа гэсэн юм. Ж.Сундуй арслангийн хувьд аль аль талаасаа шуудагдаж тат­даг, солгой тонгорчихдог, хүний барилдаан дээр л “ажилладаг” бөх байж. Тэр үед Дорноговь, Дар­хан, Булган, Сэлэнгэ гэ­сэн дөрвөн аймаг нийлээд тойргоор барилдаж шал­гарсан бөхчүүдээ улсад явуулдаг байсан байна. Арслан улсын аваргад гурав очиж барилдсан. 1976 онд очиж 19 давж байжээ. Хамгийн сүүлд 1982 онд очиж барилдсан. Тэрээр өөрөө эцэг эхээс 8-уулаа. Таван хүүгийн гу­рав нь барилддаг. Арслан­гийн аав Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уу­гуул, ээж нь Булган айм­гийн Хангал сумын хүн байжээ. Улсын харцага Саранцогт эднийхнээс улсын цолонд хүрсэн анх­ны  бөх. Арслан маань өөрөө хоёр охин, хоёр хүүтэй. Хоёр хүү нь хоёу­лаа барилддаг сумын заан цолтой аж.

Өвөрхангай аймгийн Хархорины барилгын цэ­рэгт албаа хаагаад Мод боловсруулах комбинат­даа эргэж ирж ажиллаж байгаад гал командад орж байлдагчаас дарга хүртэл дэвшин ажилласан арс­лан Дулаанхан тосгоны Гал командын даргаар ажил­лаж байгаад 1994 онд тэт­гэвэр­тээ гарсан. Улсын начин Мөнхтогтох, айм­гийн арслан Авидсүрэн гээд олон  сайхан шавь нартай арслан маань үеийнхээ Батсуурь, Эр­дэнэбаяр, Галбадрах, Би­лэгт зэрэг том том биетэй, бяртай сайхан арслангуу­даа дурсан сууна. Эдгээр сайхан бөхчүүд болон ул­сын начин Найдан, Загд­сүрэн нартай барилдахад хоёр сэнжгэн дээрээсээ татуулахад л буруу харж зогчсихоод байдаг юм ш дээ. Том хүмүүстэй барил­дах амаргүй ээ. Миний хувьд Ж.Мөнхбат, Х.Баян­мөнх гэсэн хоёр аваргаа л хайрлаж хүн­дэлж явдаг хүндээ хэмээ­сэн.

Яг одоо барилдаж бай­гаа бөхчүүдээс нутгийн арслан Г.Эрхэмбаярыгаа  аварга болчих эрэмбэтэй гэж залбирч яваа бол энэ жилийн түрүү бөх Бүрэн­төгсийг бөх хүний жудгийг даагаад аваад явчих сай­хан залуу гэж харж суугаа. Цол гэдэг бол өөрийгөө  ард түмэнд бариад өгчихөж байгаа хэрэг. Тэдний ит­гэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй . Архи дарс уугаад явалтай  биш. Цо­лоо дааж явна гэдэг маань чухал юм шүү дээ гэж арслан хэлсэн. Өнөөдөр улсын цолонд хүрчихсэн хийгээд аймаг орон нутаг­таа барилдаж байгаа Сэ­лэн­гийн хүчит бөхчүүд Ж.Сундуй арсланг “Их арслан “хэмээн хайрлан хүндэтгэж явдаг юм. Сэ­лэнгийн “Их арслан” ну­таг усандаа морио уяж хурдлуулан, хурдан хүл­гийнхээ хөлсний үнэрт сэтгэл тэнийн, уран ба­рил­даант сайхан бөхчүү­дийнхээ хурц барилдаанд хараа тэнийн жаргалтай байнам.