Н.МӨНХСАРУУЛ

Монгол бөхийн түүхэнд улсын том цолтой бөхчүүдээсээ аль ч төрийн үед Архангай аймаг түрүүнд нь жагссаар ирсэн юм. Тэр дотор Булган сум, Хашаатынхан бөхчүүдээрээ бүр алдартай. Гавьяат тамирчин, улсын наадамд тав үзүүрлэсэн арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй энэ цагийн бөхчүүд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, улсын начин Р.Пүрэвдагва гээд олоон.

Эдэн дундаас арал бя­раар ааглан 10-аад жил амжилтаа ахиулан барил­даж 2012 оны улсын баяр наадмаар үзүүрлэн гарьд хэмээх шинэ цолны эзэн болсон бөх бол Д.Рагчаа юм. Рагчаа зааныг улсын цолгүй туяхан залуу байх­даа хадам эцэг дархан аварга Д.Цэрэнтогтохтой­гоо цуг манай Дундговь айм­гийн Дэрэн суманд “Их Дэрэн” уулын тахил­гад очиж барилдахыг би мэд­нэ.  Тэгэхэд 20 гаруй нас­ны алс нь их өсч хуви­рах, голдуу гар дунгуйлдаж татдаг мэхтэй нэгэн очс­ныг нутгийн гярхай өвгөд ажиж “Энэ хүү алсдаа арслан аваргад хүрэх сай­хан хүү байна” гэж байс­ныг бас мэднэ.

Монгол бөхийн түү­хэнд луу жилтнүүд гэж ярьдаг. Тэд сайн барилдаж олон цолтон төрсөн бэлээ­хэн түүх бий. Тэгвэл Д.Раг­чаа 21 насандаа Ар­хан­гай аймагтаа түрүүлэн аймгийн арслан цол хүр­тээд 2001 онд арслан Б.Ган­баатараар тав давж улсын начны эгнээнд баг­тан 2005 онд одоогийн улсын заан Д.Баасандор­жоор тав даван начин цо­лоо бататгаж, тэр жилээ Өндөр гэгээн Занабаза­рын наадамд Өсөхөө авар­гыг орхин түрүүлж байлаа. Тэр үеэс л бөхийн хорхойт­нууд Рагчаад итгэл хүлээл­гэж, арслан, аваргын хү­рээнд харж эхэлсэн дээ. Бөхчүүдийн дундаас Раг­чаа гарьдыг хамгийн бяр­тай, хөлийн гишгэдэл сай­тай, дороо суурьтай бөх гэж үнэлдэг юм билээ. Барилдааны хувьд хийсэн мэхэндээ их даацтай энэ талаар нь дархан аварга Д.Цэрэнтогтох ч их зөвлө­дөг биз. 2006 оны түүхт ойн баяраар давсан нь заан болох алтан мөчийн төлөө улсын харцага Магалжав­тай ёстой байдгаа “сэг­сэрч” барилдсаар заан хэмээх хүндэт цолонд хүр­сэн дээ. Заан болсноос хойш үзэгчид Рагчааг тү­рүү­лэх бөхийн тоонд оруулж эхэлсэн. Гэвч са­нас­наар болох биш 2007 онд улсын өсөх идэр на­чин Б.Чинзоригт тавын даваанд, 2008 онд их сайн байсан жилээ улсын хар­цага Ө.Даваабаатарт, 2009 онд улсын начин Н.Бат­заяад дөрвийн даваанд унаад азгүйтэж байлаа. Тэр үед ёстой их аварга Б.Түвдэндоржийн хэлсэн “Зодгонд зорилготой хүрч, шуудганд шуналтай хүрч, сэрвүүгээс сэтгэл, хараа хоёр тэгш барилдвал унаа хол доо” гэсэн сайхан үгийг түүнд хэлмээр са­нагд­дагсан. 2010 оны наад­маар одоогийн аварга С.Мөнхбатаар долоо даван заан цолоо баталсан бол 2012 онд найм даван үзүүр­лэж гарьд цол хүртсэнийг түмэн андахгүй. Д.Рагчаа гарьд МҮБХ байгуулагд­саны 10 жилийн ойгоор Г.Өсөхбаяр аваргыг уна­ган 512 хүчтнээс түрүүлж байсан нь түүний ер нь ямар энтэй бөх болохыг батална.

Гарьд Рагчаагийн хоёр шууг их хүчтэй гэх бөгөөд гол ясны бяртай бөхийн жишээнд оруулдаг. Тэрээр голдуухан халз хутгах дун­гуйлдаж татах, давуулж гуядах гэх мэт бяртай хүний мэхийг хийж харагд­даг. Ийнхүү бие хаа, ухаан, мэх тэгшрэх 30 гаруйхан насандаа яваа гарьдаас үзэгчид арслан, аварга цол горьдсоор...