Д.ЖАВХЛАН
Одоогоос долоон жилийн өмнө Монгол Улсын далай аваргуудын хооронд 30 сая төгрөгийн бооцоотой халз барилдаан болж байсан шинэхэн түүх бий. Энэ барилдаанд Ардын хувьсгалын 79, 80 жилийн ойн наадамд түрүүлж далай аварга цолыг хүртсэн А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын дунд болж байлаа. Энэ барилдаанд далай аварга Г.Өсөхбаяр ялалт авч 24 сая төгрөгийн бооцоог хүртсэн. Мөн энэ үеэр улсын цолгүй 16 бөхийн барилдаан болж хоёр аваргын халз барилдааныг чимэглэж байсан тухай манай сонинд гарсан сурвалжлага түүх болон үлджээ. Тэгвэл түүний залгамж Монгол Улсын харцага, начин цолтнуудын халз барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ. Энэ барилдаанд харцага, начин тус бүр зургаан бөх оролцоно. Тэднийг сонгохдоо сүүлийн үеийн барилдаанд ямар амжилттай оролцсон хийгээд цолны эрэмбээр нь шигшиж авсан байна.
Харцагын багт
Лхагвасүрэнгийн Пүрэвжав
Өлзийтогтохын Бат-Орших
Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй
Алтанбаганын Цацабшир
Цэдэвийн Содномдорж
Төмөрбаатарын Санчир
Начингуудын багт
Батнасангийн Гончигдамба
Батзоригийн Батмөнх
Батмөнхийн Сангисүрэн
Баатарын Амарзаяа
Рэнцэнбямбаагийн Пүрэвдагва
Баатархүүгийн Пүрэвсайхан