1903-1969 он

Н.БАТМӨНХ

Сайн ноён хан айм­гийн Ахай бэйл, Аги-үйзэн гүний хошуу одоо­гийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт Санги тайжийн есөн хүүх­дийн отгон хүү болон 1903 оны усан туулай жил мэн­дэлжээ. Бага­даа өөрийн хамаатан Цэдэв тайжийнд үрчлэгджээ. Банди арс­лан­гийн эхийн талаас ах дүүс дотор хошууны заан цолтой Шүр, Цэмбэл на­рын бөхчүүд байгаа нь бөхийн удам угсаа эх та­лаасаа гаралтай болохыг гэрчилнэ.

Банди хүүхэд ахуй ца­гаасаа монгол бөхийн ба­рилдааныг үнэнхүү шам­дан сонирхож, орон нут­гийн овоо тахилгын болон бусад наад­муудын барил­даанд байнга оролцож, ахмад бөхчүүдийн сургам­жийг сонсож арга ба­рилыг нь нэг бүрчлэн судлаж, барилддаг хүнийг үзэхээ­рээ ажиглаад дагаад явах нь олон­тоо байжээ. Энэ гярхай байдал нь хожмын алдарт бөх болох эхлэл болжээ.

Тэрээр 1921 оны Уул тайл­гийн наадамд 18 нас­тай анх удаа зодоглож 136 бөхөөс хоёр давж байжээ.

1922 оны уул тайлгийн наадамд барилдсан 136 бөхөөс тав давж 19 нас­тайдаа начин цол.

1923 оны уул тайлгийн наадамд барилдсан 136 бөхөөс хоёр давжээ.

1924 оны уул тайлгийн отгон наадамд барилдсан 136 бөхөөс найм давж тү­рүүлж 21 насандаа Богд хаант Монгол Улсын заан цол хүртжээ.

Ц.Банди заан бол Богд хаант Монгол улсын сүүл­чийн алдар цолтой бөхчүү­дийн нэг юм.

Тэрээр цааш үргэлж­лүүлэн төрийнхөө наадамд барилдсаар заан цол авса­наасаа хойш 14  жилийн дараа Монгол Улсын арс­лан цол хүртжээ.

Энэ нь бөхдөө үнэнч, олон түмэн наадамчдаа хүндэтгэж, уйгагүй хүчин зүтгэл, шан­таршгүй тэв­чээр гаргасан ам­жилтыг нь хойч үеийн бөхчүү­дэд үлгэр дууриал үнэтэй сургамж болон үлдсэн юм.

Өөрөөр хэлбэл, биеэ зөв авч явбал он удаан жил тогтмол сайн барилдаж амжилт гаргахын эх үүс­вэр юм.

Тэрээр 1925 оны цэр­гийн наадамд дөрөв дав­жээ.

1926 оны УБН-д ба­рилд­сан 640 бөхөөс долоо давжээ.

1927 оны УБН-д ба­рилд­сан 960 бөхөөс тав давжээ.

1928 оны УБН-д ба­рилд­сан 1024 бөхөөс зургаа давжээ.

1929 оны УБН-д ба­рилдсан 1000 шахам бө­хөөс зургаа давжээ.

1930 оны УБН-д ба­рилд­сан 1000 шахам бө­хөөс тав давжээ.

1931 оны УБН-д ба­рилд­сан 960 бөхөөс тав давжээ.

1932 оны УБН-д ба­рилд­сан 1000 шахам бө­хөөс тав давжээ.

1935 оны УБН-д ба­рилд­сан 720 бөхөөс тав давжээ.

1937 оны УБН-д ба­рилд­сан 896 бөхөөс тав давжээ.

1938 оны УБН-д ба­рилдсан 1024 бөхөөс ес давж үзүүрлэж “Бат суурьт” арслан цол хүрт­жээ.

1940 оны УБН-д ба­рилд­сан 512 бөхөөс долоо давж “Харилтгүй зоригт” чимэг

1942 оны УБН-д ба­рилдсан 512 бөхөөс зургаа давжээ.

1948 оны УБН-д ба­рилдсан 512 бөхөөс тав давжээ.

Мөн тэрээр 1946, 1951 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс 3, 4 давж ул­сын начин С.Нам­жаа , П.Онхоон нарт өвдөг шо­рооджээ.

Ц.Банди арслан 1960 оны эхний УБН-д 60 га­руй насан­даа зодоглож хоёрын даваанд цэрэгтэй нэг цаг шахам барил­даад цуцсан шинжгүй өвдөг шороодож байсан тухай бөх тайлбарлагч Г.Баяр­цэнгэл гуай “Монгол ул­сын арслангууд” номон­доо дурджээ.

Ц.Банди арслан айм­гийнхаа баяр наадамд 1933, 1939 ,1944 онуудад түрүүлж, 1931, 1934, 1938 онд үзүүрлэж байсан бай­на.

Тэрбээр биеэр том биш боловч мах бул­чин шөр­мөс тэнцүүхэн ер нь зассан шагай шиг бөх байсан гэж үеийн бөхчүүд нь ярьдаг бай­жээ. Хэнтэй ч барилдсан барь­цандаа хүрч дадсан хоёр талын дархан ташаагаараа суга­даж тонгорох мэхийг ча­дамгай хийдэг, Эсрэг бө­хийнхөө хий зай, алдааг сайн мэддэг, тэв­чээр ха­туу­жилтай, цуцахыг мэ­дэх­гүй зоримог дайчин барил­даантай бөх байжээ. Энэ та­лаар Т.Балсан арс­лан дурсах­даа “Тэрээр аргагүй хүчээр дутаж уна­хаас биш, хий гар­гаж унаж байгаагүй бөгөөд өөрийн хүч, ур ухаан бүх­нээ бүрэн дүүрэн ашиг­лаж барилд­даг бөх байсан” тухай өгүүл­жээ.

Ц.Банди арслан зөв­хөн өөрөө олон жил тогт­мол сайн барилдаж байсан төдийгүй, залуу бөхчүү­дийг барилдаанд сургах талаар хүчин чармай­лт тавьсан хөдөлмөрч хичээн­гүйгээрээ монгол бөхийн хөгж­­лийн түүхэнд үнэт хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр өөрийн нут­гийн бөх С.Самдан­жиг­мэд, Г.Цоодол арслан на­рыг бөх шиг бөх болгохын төлөө нөр их хөдөлмөр, зүтгэл гаргаж ажиллаж байжээ.