Н.МӨНХСАРУУЛ

 

2011 оны улсын баяр наадам олон түүхт ой дав­хацсан нүсэр наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган хүү улсын өсөх идэр начин Гунаа­жавын Эрхэмбаяр 1024 хүчnтнээс ес даван үзүүр­лэж улсын арслан цол хүртсэн юм. Олон жил сайн барилдаж үзүүр, тү­рүү бөхийн тааварт бичиг­дэж явсан начин ийнхүү тэсрэлт хийсэн юм. Тэрээр “Ноёд” групп, “Таванхан” дэвжээний бөх хэ­мээн цоллуулдаг. Өвгөд, бөхийн хорхойтнууд энэ авдар цээжтэй хүү их бяр­тай, хөлдөө их суурьтай, хийгүй юм. Нэг л өдөр томхон цолонд хүрнэ дээ гэж ярилцдаг байв.

Нээрээ ч Эрхэмээ арс­лан шуудагдаж татаж гар­гаад тавихдаа хааш нь бол хааш нь мушгиад өрсөл­дөг­чөө өвдөглүүлэх нь бахтай бөгөөд, аргагүй бяртай гэдгээ харуулж байгаа бөх. Эрхэмээ арс­лан цолондоо ер дасч өгөхгүй юм гэж ярьдаг. Аргагүй л дээ. Найман жил начнаараа дуудуул­сан болоод тэр. Тэр нэгэн сонинд олон жил доохно унасаар олон жил дотроо уйллаа даа хэмээн ярилцлага өгсөн байсан. Энэ нь оргилд зорьсон тамирчин хүний том эм­зэглэл л дээ. Ер нь тэрээр бүдүүн ширхэгтэй бөх гүн­дүүгүй эр хүн гэхэд дот­роо гялгар цаас шиг эмзэг нэгэн. Түүний нэг эрхэм зорилго нь аавыгаа амьд ахуйд улсын цол хүртчих санаатай олон жил хичээж барилдаж. Гэвч хүсэхэд хясна гэгчээр санаагаар нь болсонгүй. Уг нь тэд­ний эцэг талд Завханы Баянхайрхан су­мын харьяат нэг мундаг бөх байж. Эхийн талд нь одоо­гийн улсын заан Ц.Баяр­сайхан, аймгийн арслан Эрдэнэбулган гэ­сэн том бөхчүүд бий. Ин­гэхээр Эрхэмээ аргагүй арга, бил­гэ талын бөхийн удам­тай төрмөл бөх юм.

Анхны бөхийн багш нь Сэлэнгийн Зүүнхараад олон жил төрийн алба хаш­сан Увсын харьяат олон онигооны эзэн “шар” Мижиддорж начин юм. Улсын начин болдог жил­дээ Дархан-Уул аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртээд зургаахан хо­но­гийн дараа улсын цол­ны босго алхсан нь монгол бөхийн түүхэнд бас нэг содон шигтгээ юм. Түүний хамгийн их эмзэглэсэн үе нь аавынхаа биеийг таа­руухан байхад нь баярлуулж улсын цол ав­чих бодолтой гарч барил­даад хоёрын даваанд ул­сын харцага Ч.Даваадор­жид өвдөг шороодон маш их харамссан гэдэг. Хам­гийн анх Хөвсгөл аймгийн 70 жилийн ойгоор айм­гийн өсөх идэр начин цо­лыг хүртжээ. Тэндээс л цаашид улам сайн барил­дахын хүслээр дүүрэн явах байж. Аливаа спортын хүнд сонин содон дурсамж гэж байдаг. Эрхэмээ арс­лан “Их шавийн” дээд сургуулийн оюутан байх­даа аймгийн начин Даваа­самбуу хэмээх том биетэй бөхтэй барилдаж нэг их чанга унаад “За энэ ч ми­ний хоолоо олж идэх тог­лоом биш байна. Аймгийн цолтой бөх ийм байхад улсын цолтой нь тарагны савгүй болгох юм байна” хэмээн их л хальширч. Бэлт­гэлдээ очихоо байж. Харин найз нөхөд нь ят­гаж, “урмаар тэтгэж, бур­маар шагнаж” байж бө­хийн харгуйд буцаан оруул­сан гэдэг. Тэгээд л улсын начин цолтой байх­даа заал танхим, нэрэм­жит барилдаануудад зан­га­рагтай сайхан барилдаж аварга, арслан, заануудын зүрхэнд шар ус хуруулж эхэлжээ.

Бөхийн өргөөнд би  нэг удаа бөх үзэж суулаа. Эр­хэмээ тэгэхэд өсөх идэр начин байв. Шөвгийн дө­рөвт үлдээд улсын гарьд М.Баяржавхланг хав барьц­наас зайлаад барьц алдаг­даж хөл цөмрөхлөөр нь баруун сэнжигнээс нь татаж зайлаад шидчихэв. Надтай цуг явсан ахмад аймгийн заан өвгөн биеэр бага ч гэлээ бяртай хүн шиг гэсэн юм. Эрхэмээ арслан аархуу зангүй их л даруухан хүн харагддаг бөгөөд арслан цол хүртэх­дээ гарьд арслан цолонд хүрчихээд нэг их сэтгэл хөдлөөгүй. Харин заан цолонд хүрээд нэлээд хөөрч яаж туг тойрч дэвж гүйснээ мэдээгүй гэдэг. Учир нь түүний боддог л юм нь улсын заан хэмээх эрхэм сайхан цолыг л хүр­тэх юмсан гэж боддог байж л дээ. Арсланг ажиг­лаад байхад учраа бөхийн­хөө хийг анаж мэхэнд нь тааруулж хариу мэхийг тун шийдэмгий хийж барилд­даг, хүнд бярдуулдаггүй бөх харагддаг. 2003 онд анх  Монгол Улсын дархан аварга “Их шөвгийн “ дээд сургуулийн захирал, өө­рийн багш Ж.Мөнхбатаар начин цолны босго алхан улсын цолтны эг­нээнд эгнэгт багтжээ. Нас өгсөхийн хэрээр бяр мэх тэгширч бяд гүйцэж яваа арслан маань сэтгэлдээ эцэг эх, элгэн саднаа шү­тэж, бөхийн дэвжээнд нө­хөрлөсөн андууд тэр дот­роос харцага Ж.Амартүв­шин, гарьд Л.Доржсамбуу нар­тай дотно андалж, хүн­дэлж явдаг ажээ. Тэртээ зууны 1937 онд Сэлэнгээс улсын наадамд үзүүрлэсэн “Боохой” Данзан арслан­гийн нутгаас олон оны хойно улсын наадамд үзүүр­лэн  Сэлэнгийн хоёр дахь улсын арслан цолыг хүртсэн Гунаажавын Эр­хэмбаяр арслан хэмээх энэ идэр эр мөн ч олон жил монгол түмний сэтгэлийн хойморт дэвж, их л одтой барилдана даа. Магадгүй монгол бөхийн магадгүй нэгэн аварга нь ч юм бил үү... Сүүлийн үед оролцсон барилдаандаа голдуу түрүүлчихээд бай­гаа нь ийм бодолд хүргэж буй.