Д.ЛХАГВАДОРЖ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спорт бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан алхах мэргэжилтэн, доктор, профессор Л. Нямтай ярилцлаа.

 

-Бөхийн чөлөөт барил­дааныг олимпийн төрлөөс хасах талаар яриад эхэл­сэн. Их ч шүүмжлэл, маргаан дагуулж байна. Та бол бөхийн энэ төрлийг сайн мэдэх эрдэмтэн суд­лаач хүн. Юунаас болоод ийм хандлага гарах болов?

-Бөхийн чөлөөт барил­даан гэдэг төрөл анх 1904 онд олимпийн төрөлд ор­сон. Өмнө нь 1896 оны анхдугаар олимпийн наад­мын хөтөлбөрт сонгомол бөх нь орсон түүхтэй. Ер  нь бол бөхийн төрөлгүй улс орон дэлхийд байхгүй. Олон улсын чөлөөт бөхийн холбоонд 204 орон нэгдэж байгаа. Дэлхий дахинд ингэж өргөн хөгжсөн спор­тыг өнөөдөр 2020 оны олимпийн хөтөлбөрт оруу­лахгүй гэдэг асуудал дэг­дээж байгаа нь бөх сонир­хогчид, дэлхийн бөхийн холбоодуудын хувьд асар том цохилт болж байна. Ялангуяа бөх өндөр түв­шинд хөгжсөн, бөхийн орон гэж нэрлэгддэг улс орны тоонд зүй ёсоор ордог Монголчууд таагүй хүлээн авлаа. Тэр утгаараа Мон­голын ард түмний сэтгэл санаанд нэлээн хүнд цо­хилт болж байна. Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр төрийг өндөрт гаргаж ирсэн ганц спортын төрөл бол бөхийн чөлөөт барил­даан шүү дээ. Дэлхий ний­тэд таниулсан, Монгол гэж улсыг мэддэггүй хү­мүүст мэдүүлж өгч, мэддэг нэгэнд нь бүр хамгийн тод томруун болгож харуулж өгсөн гавьяатай спорт. Ийм хүч чадалтай ард тү­мэн байдгийг мэдрүүлсэн спорт бол бөхийн чөлөөт барилдаан. Энэ төрлийг газардана гэхэд бүгд санаа зовж байгаа. Яагаад хасаг­дах болсныг би эргэцүүлж бодлоо. Миний хувьд  олон шалтгаан байх шиг байна.  FILA-г олон жил, бараг 20-иод жил удирдсан Югос­лавын иргэн Милан Ерцаген гэж хүн байсан. Энэ хүнийг удирдаж бай­хад асуудал нэг их яриг­даж байгаагүй юм. Яахав зүгээр хөгжлийн хувьд эрчимжүүлэх шаардлага, дэлхийн нийт хүн төрөлхт­ний хөгжлийн явцад өөрч­лөх учир байсан байх. Энэ хүн өндөр нас­ны тэтгэвэрт гараад дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Рафаэл Мар­тинетти гэдэг хүн Ерөн­хийлөгчийн халааг авсан. Энэ хүн аваад бас хоёр, гурван олимпийн  наадам өнгөрөөж байна. Энэхүү их спортын асуудал, ер нь дэлхий нийтэд спорт гэдэг асуудал үнэхээр хүн тө­рөлхний, хүмүүсийн амьд­ралын салшгүй хэсэг бол­сон нь харагдаж байна. Олимпод 26 спортын төрөл багтаж байх ёстой. Дээ­рээс баталсан тоо тийм. Энэ 26 төрөлд багтахын тулд дэлхийн улс орнууд ширүүн өрсөлдөж байна. Ялангуяа сүүлийн үед ол­ны, ялангуяа залуучуудын сонирхлыг татсан спор­тын шинэ шинэ төрлүүд гарч ирж байна. Энэ үзэг­дэл чөлөөт бөхийн нэр хүндэд нөлөөлж байгаа. Нөгөө талаас спорт биз­нестэй их холбогдсон бай­на. Миний бодлоор авли­гатай холбоотой асуудал нэр хүндэд сөргөөр нө­лөөл­сөн байх. Авлигатай л холбогдох юм бол ямар ч спортын төрөлд аюул гам­шиг учирч, спортын нэр хүнд унаж, цэвэр өрсөл­дөөний талбар байхгүй болж, спорт хөгжихгүй болох аюул нүүрлэж бай­гаа юм. Энэ тал руу нэлээд хазайж байх шиг.

-Чөлөөт бөхийн дэл­хийн хэмжээний алдартай бөхчүүд дургүйцлээ хэрхэн илэрхийлж байна вэ?

-Болгарын алдарт бөх Иорданов албан ёсоор дургүйцлээ илэрхийлж олимпийн алтан медалиа буцааж өглөө. Өгөх өгөх­дөө Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жаг Роггегийн нэр дээр өглөө. Иорданов бол дэлхийн 10 удаагийн аварга, олим­пийн аварга хүн. Ер нь бол чөлөөт бөхөөр дэлхийд долоон удаа түрүүлсэн, Европын 11 удаагийн авар­га, олимпийн гурван удаагийн аварга  Оросын алдарт бөх Медведев, сон­гомол бөхийн олимпийн гурван удаагийн аварга, мөн дөрөв дэх олимпдоо мөнгөн медаль авч байсан Карелин, АНУ-ын алдарт бөх Ваумгартнер гээд ийм том алдартай бөхчүүд ор­гилд нь байж байгаа юм. Энэ хүмүүс өчнөөн олон жил яах гэж энэ амжил­тын төлөө  барилдаж, биеэ эвдэртэл хэмхэртэл зүтгэж байсан юм бэ гэдэг асуу­дал гарцаагүй тавигдана. Энэ утгаараа хүн төрөлхт­нийг, тэр дотроо эдгээр алдар цолонд хүрсэн хү­мүүсийг доромжилсон хэрэг болж байна. Нөгөө талаар чөлөөт бөх гэдэг спорт нийт хүн төрөлхтний хамгийн сонирхолтой спорт учир олон зуун үзэгч­дэд асар том цохилт болов.

-Манай чөлөөтийнхөн албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлсэн үү?

-Чөлөөт бөхийг олим­поос хасахыг эсэргүүцсэн хөдөлгөөн АНУ тэргүүтэй олон оронд өрнөж байна. Манай Монгол л чимээ­гүй сууж байна. Санал бодлоо илэрхийлэх хэрэг­тэй шүү дээ. Эсэргүүц­лийн хөдөлгөөнд нэгдэж орох хэрэгтэй. Гэтэл манай чөлөөт бөхийн холбоо, мэргэжлийн хүмүүс дуугүй л сууж байна. Энэ бол том алдаа. Хий дэмий яриад суух биш Монгол Улс даяар ажил зохион бай­гуулж болно. Би насаараа бөхтэй амьдралаа холбож ирсний хувьд чөлөөт бө­хийг ад үзэх асуудал босч ирэхээс арай өмнөхөн буюу  2012 оны арван­хоёрдугаар сарын дундуур FILA-д захидал илгээгээд байлаа. Захидалдаа най­ман асуудал хөндсөн юм. Би захидалдаа нэгдүгээрт, чөлөөт бөхийн спортод дутагтаад байгаа зүйлийг хэлсэн гэж ойлгож байгаа. Ямар учраас бөх хаагдах дээрээ тулав аа гэж. Бусад спорттой харьцуулахаар дэлхий нийт хүн амын хэдэн хувь нь чөлөөт бө­хийг сонирхож байна вэ гээд үзэхээр  сонин хэвлэ­лээр бичээд байгаа шиг хамгийн сонирхолгүй спорт болсон бололтой. Үнэхээр сонирхолтой бол­гохын тулд FILA-гаас 2002 оноос хойш найман удаа дүрэм өөрчилсөн. 10 жи­лийн дотор. Энэ явдал нэр хүндэд нь шууд нөлөөл­сөн. Би өөрийнхөө зүгээс, ер нь Монгол хүнийхээ хувьд чөлөөт бөхийн одоо­гийн дүрэмд өөрчлөлт оруулъя гэдэг санал хэл­сэн. Монгол бөхийн уламж­лал гэж байдаг юм. Энэ бол олон жилээр хөг­жиж ирсэн ард түмний бодол санаа оюун ухааны үр шим, уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Аж амьдралтай холбогдож үнэ­хээр бодит байдал дээр тулгуурлаж ирсэн спорт бол манай үндэсний бөх. Тэрхүү Монголын уламж­лалт арга барилыг энэ орчин үеийн спортод хэ­рэг­жүүлье гэж захидалдаа бичсэн. Ер нь улс орон бүрт үндэсний бөхийн төрөл байгаа ч Монгол бөхийн уламжлалт арга барилыг ашиглах нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлсэн. 

FILA гэдэг байгуул­лага бол 204 улс орныг нэгтгэ­сэн том байгууллага гэж би хэлсэн. Хамгийн сүүлд дэлхийн аварга шалгаруу­лах тэмцээнд хэдэн орон оролцсон бэ гээд үзэхээр дээд тал нь 70-80 орон, зарим жилд 50-60 орон оролцсон байгаа юм. Тэ­гэх­ээр Дэлхийн бө­хийн холбоонд гишүүн нь бо­лоод төлбөр төлдөг л байх юм бол дэлхийн авар­га шалгаруулах болоод олим­пийн наадамд. 204 орон бүгд орох ёстой. Үүнийг ингэж оруулаач. Бүх орол­цогсод тодорхой хэмжээ­ний ху­раамж өгөх ёстой. Түүгээр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэм­цээ­нийг явуулж болно. Энэ бол асар том дэмжлэг болно.

Би бас тэмцээнийг Монгол бөхийн аргач­лалаар маш шуурхай зо­хион байгуулж болно гэдэг санал дэвшүүлсэн. 204 орны бөхчүүд орлоо гэхэд маш шуурхай бөгөөд ба­рил­дааныг маш богино хугацаанд явуулах шаард­лага тулгарна. Тэгэхгүй бол хэдэн арван өдөр сун­жирна шүү дээ. Өнөөд­рийн дүрмээр бол тэгж таарах гээд байгаа юм. Тэгэхлээр Монгол бөхийн аргачлалаар бол тэгж сунж­­рахгүй. Өөрөөр хэл­бэл, 2000 гаруй бөх ба­рилд­лаа гэхэд  хэдхэн той­рог л барилдаад дуусна гэсэн үг.

-Захидалдаа өөр ямар санал дэвшүүлсэн бэ?

-Дэлхийд түрүүлбэл  цол өгдөггүй шүү дээ. Дэл­­хийн аварга л гэдэг. Хоёр дахь хоцрогдол нь энэ. Манай Монгол бө­хийн уламжлалыг дэлхийд гар­гаж ирж яагаад болох­гүй гэж. Дэлхийн хүчтэн­тэй болгоё л доо. Аварга, арс­лан гэдэг цолыг өгье. Хорвоогийн хамгийн хүч­тэнгүүдийн нэрээр Монгол үндэсний бөхчүүдээ нэр­лэж байгаа шиг  Дэлхийн чөлөөт бөхийн холбоо яа­гаад цол өгч болдоггүй юм. 17, 18 дугаар зуунд түрүү бөхөд Дэлхийн хүчтэн гэ­дэг нэр өгдөг байсан юм. Тэр нь өнөөдөр алдагдсан. Дэлхийн аварга л гээд байдаг. Яахав, хэдэн удаа түрүүлснийг нь тоогоор илэрхийлж байгаа л даа. Гэхдээ нэг удаа түрүүлбэл арслан гэдэг цол өгч болно шүү дээ. Хоёр удаа түрүүл­бэл чимэг өгч болно. Ийм маягтай дэлхийн том бөх­чүү­дийг алдаршуулах нь зөв. Энэ бол манай мон­гол­чуудын асар том нэр хүндийн хэлбэр. Дэлхийд яагаад нэвтэрч болохгүй гэж. Ингэж л бодож байна даа. Нөгөө талаар бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж шодолт гэдэг юмыг үгүй болгоё. Техник техноло­ги асар хөгжсөн энэ үед бараг л хүй нэгдлийн үеийн аргаар шийдвэрлэж байгаа юм уу. Ийм  бүдүү­лэг зүйл байж болохгүй. Хэн нь юу хийж байгааг харж чадах­гүй, тэрийг шийдвэрлэж чадахгүй тийм үе биш шүү дээ. Ер нь чөлөөт бөхийн дүрмийг найман удаа өөрч­лөх гэж байж улам хүндрүүлээд хаясан. Хөл­ний үзүүр га­ра­хад шийт­гэх хэмжээнд хүрч байна. Энэ нь шүүгч­дийн ажлыг  хүндрүүлж эхэлсэн. Нө­гөөх нь ялгаж салгаж харах гээд эргээд бөхий­гөө ч, тамирчдыг ч, шүүгч­дийг ч хүндрүү­лээд, дээр нь үзэгчид нөгөөхийг нь ойлгохгүй болж байгаа юм. Ингээд л сонирхолгүй байдал руу чинь нөгөө чөлөөт бөхийг маань оруулж байна. Хү­ний бяр чадлыг, шударга хөдөл­мөрийг үнэлэхэд шодох, ар өврийн мөн­гөөр тодор­хойлдог ийм арга хоцрогд­сон гэж би хэлэх гээд байна л даа. Өөр аргаар шийдэх ёстой. Компью­тер­жүүлэх хэ­рэг­тэй.  Ма­най Монгол бөхийн аргыг бүдүүлэг л гэлцдэг. Шодох аргын  дэргэд харин ч шууд шийд­дэг шүү дээ. Зарим нэгэн аргачлалыг нь авах хэрэгтэй. Нарийн өөрч­лөх дүрэм хийж бол­моор санагдаж байгаа.

 Нөгөө нэг санаа бол одоо хүрэл медаль хоёрыг өгч байгаа. Өмнө нь тэг­дэг­гүй байсан. 1904 оноос хойш гурван медаль өгөөд явж эхэлсэн. 2000 оноос хүрэл медалийг хоёр өг­дөг дү­рэм­тэй болсон. Хоёр­дугаарт бөхийг хөгжүүлэх гэсэн асуудал. Бас нэг хөгж­лийн арга. Тэгэхлээр 1904 оноос хойш дөрөвт орсон цөөхөн хүнд хүрэл медалийг нө­хөн өгч болно гэж бодож байна.  Үүний цаана ямар ач холбогдол байна вэ гэхээр бөхийн нэр хүнд огт өөр түвшинд хүрэх юм.

Шагнал олгохдоо маш том ёслолын бай­дал­тай өгөх хэрэгтэй. Цөөхөн хүнд олгоно. Дэл­хийн холбоо олимп, дэл­хийн аварга болсон хүнд мөнгөн шагнал яагаад өгч болдоггүй юм бэ. Зүгээр л нэг медаль, дип­лом өгдгийг өөрчлөх хэрэг­тэй. Үүнийг гаргаж тавих цаг болсон. Би захидалдаа шагналын тоог ч тодор­хой тавьсан. Бага ч байж магад­гүй. Түрүүлсэн хүнд 5000 доллар, хоёрт гурван мян­ган доллар, гуравт хоёр мянган долларыг гар цайл­гах маягаар өгье гэж. FILA яагаад тийм мөнгийг гар­гаж бол­дог­гүй юм.

-Монгол орны байгаль, цаг агаарын онцлогийг тү­шиглэсэн олон улсын бэлт­гэлийн бааз байгуулах та­лаар та их ярьдаг хүн. Энэ саналаа захидалдаа улам­жилсан уу?

-Монгол орон бол асар агуу байгалийн үзэсгэлэн­тэй, жилийн дөрвөн ули­рал­тай, эрс тэс уур амьс­галтай орон. Монголчуу­дын ам­жилт гаргадаг нэг том суурь бол энэ байгаль маань юм. Ийм байгалиа түшиглээд хамтарсан бэлт­гэл сур­гуулилт хийе гэдэг санал дэвшүүлсэн. Төв баазыг байгуулах, тэгээд шинжил­гээ судал­гааны ажлыг чадалтай мэргэжилтнүүд­тэй хамт­ран хийе, ер нь ирээдүйн алдартнуудыг төрүүлэх алхмыг яагаад хамтарч хийж болохгүй гэж гэсэн санал тавьсан. Ийм хэдэн байж болмоор сана­лууд бичиж явуулсан.

-Хариу нь ирсэн үү?

-Ирсэн. “Таны сонир­хол­той бөгөөд хэрэгжүүлж болох үнэтэй саналыг хү­лээж авлаа. Гэхдээ үүнийг ерөнхийлөгч Мартинеттид танилцуулах ёстой. хоёр­дугаар сарын сүүлчээр  да­хиад бөхийн дүрмийн ту­хай, бөхийг хөг­жүүлэх тухай асуудал яриг­дана. Мөн танд дахин дахин талархаж байна” гэсэн утгатай хариу өгсөн.

-Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж 2040 оны олим­пийг эх орндоо явуулах эрхийн төлөө зүтгэх уриал­­га гаргасан. Спор­тын­хон маань дэмжиж байгаа нь тодорхой. Гэх­дээ ажилдаа орсон уу?

-Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж 2040 оны олим­пийг Монгол Улсад явуу­лах уриалга гаргасан. Маш сайхан санаа. Дэм­жээд л явах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч нь ийм сай­хан санаа гарга­чи­хаад байхад манай спор­тынхон өөрсдөө дуун дээр барьж аваад өнөөдрөөс эхлээд олимпийн наадам явуулах газар нутаг сон­гох, спор­тын байр талбай байгуу­лах, хөрөнгө зард­лыг төв­лө­рүүлэх асар том­хон ажил өрнүүлэх  хэрэг­тэй. Монгол хүн бү­хэн хүчин зүтгэхэд бэлэн бай­гаа гэж бодож байна. Али­ваа нэг ажлыг эхлүүл­чих­вэл төгсгөл заавал бай­даг шүү дээ.