Д.ЖАВХЛАН

 

Боксын насанд хүрэгчдийн 2013 оны УАШТ Спортын төв ордонд долоо хоног үргэлжилж, өнгөрсөн ням гаригт аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 28 байгууллагын 208 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн олимпийн гурван жинд өрсөлдлөө. УАШТ-ний рингэнээ Лондоны олимпийн мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт тэмцээний салхийг амжилттай хагалсан бол Лондоны олимпоос хойш рингэнд огт гараагүй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хоёрдугаар тойрогт ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжсэн юм. Харин Бээжингийн олимпийн медальтнууд бэртлийн улмаас энэ тэмцээнийг өнжлөө. Баяр хөөр дагуулсан энэ удаагийн улсын аваргад эрэгтэйчүүдийн хөнгөн жинд хоёрхон шинэ аварга мэндэлснийг эс тооцвол хуучин аваргууд залууст байраа алдсангүй. УАШТ-нд амжилттай оролцсон баг тамирчдад шигшээ багийн үүд хаалга нээгдэв. Тиймээс дөрвөн жилд ганцхан тохиох шигшээ багт орохын тулд ширэн бээлийтнүүд бүх хүчээ шавхан өрсөлдсөн нь тэмцээнийг улам сонирхолтой болгов.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эмэгтэй 

51 кг (18 тамирчин): 1.М.Нандинцэцэг (Хангарьд)

60 кг (14):1.О.Сувд-Эрдэнэ (Хангарьд)

75 кг (10): 1.Э.Ундрам (Хилчин)

Эрэгтэй 

49 кг (21): 1.Э.Цэндбаатар (Баянгол дүүрэг)

52 кг (18): 1.Х.Энхдэлгэр (Алдар)

56 кг (29): 1.Н.Төгсцогт (Хангарьд)

60 кг (28): 1.Д.Отгондалай (Хилчин)

64 кг (20): 1.З.Энхзориг (Хангарьд)

69 кг (17): 1.Б.Түвшинбат (Хүч)

75 кг (11): 1.Н.Шинэбаяр (Дорнод)

81 кг (9): 1.С.Эрдэнэбаяр (Хангарьд)

Олон улсын мастер С.Эрдэнэбаяр улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

91 кг (7): 1.Ц.Мөнхчулуун (Алдар)

+91 кг (6): 1.Х.Мандахбаяр (Хүч)

БАГИЙН ДҮН 1.С.Баттулга дасгалжуулагчтай “Хангарьд” клуб 40 оноо

 2.Л.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 38 оноо

3.А.Гантулга дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 27.5 оноо

Шилдэг тамирчнаар М.Нандинцэцэг (51 кг), З.Энхзориг (64 кг), өсөх ирээдүйтэй тамирчнаар Э.Цэндбаатар (49 кг), шилдэг шүүгчээр Б.Болдбат, шилдэг дасгалжуулагчаар С.Баттулга нар шалгарсан байна.