Н.БАТМӨНХ
Ж.Мөнхбат 1941 он буюу төмөр могой жил Түшээт хан аймгийн Далай гүний хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Сайхан бригадын нутаг “Хадан хошуу “ гэдэг газар Чанцалын 10 дахь хүү болон төржээ.Эх Хажид нь хүүхэд төрүүлээд удаагүй бие нь тэнхрээгүй байхад ах Жигжид нь ирж олон бага хүүхэдтэй бие нь сул дорой байгааг анзаарч сая төрсөн хүүхдийг нь үрчилж авахаар шийдэж авч явжээ. Үүнээс хойш нагац ах Жигжидийн нэрээр овоглож Мөнхбат нэртэй болжээ.Мөнхбат хүү багаасаа ой ухаан сайтай сэргэлэн хүүхэд байсан тул хүний хэлж ярьсан зүйлийг сайн ойлгож авдаг байжээ.Бага насаа Эрдэнэсант сумын Сайхан бригадын нутаг Буянтуул, Баян хар, Мөөрийн гол,Цахирын цагаан нуур зэрэг эр хүний хийморь сэргэсэн уул, ус жигдэрсэн байгалийн үзэсгэлэн хосолсон нутагт морин дэл дээр өнгөрөөсөн байна. Ж.Мөнхбат эцэг эхийн талаас бөхийн удамтай, аав нь бөх их сонирхдог яггүй барилддаг хүн байснаас бөхийн барилдааныг багаасаа сонирхож барилдаж эхэлжээ. Бөх болоход нь ааваас нь гадна маш их нөлөөлсөн хүн бол Тангад багшийгаа гэж нэрлэдэг. Энэ хүн тайж гаралтай хүний хүүхэд бөгөөд лам хүн байжээ.Бөхийн барилдах ур чадварыг төгс эзэмшсэн барилдааны олон мэхийг сайн мэддэг байснаас Мөнхбатыг бөхийн эрдэмд сайн сургасан байна. Ж.Мөнхбат Эрдэнэсантын долоон жилийн дунд сургууль, санхүүгийн техникум, эдийн засгийн дээд сургуулийг төгсжээ.Ж.Мөнхбат 1958 оны Майн-баяраар сумандаа барилдаж аймгийн заан Дагватай үлдэж түрүү, үзүүр булаалдсан нь барилдах сонирхлыг улам төрүүлж эхэлжээ. 1960 онд техникумд суралцаж байхдаа техникумуудын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд оролцож түрүүлжээ. 1961 оны Улсын баяр наадмын өмнөхөн болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартикиадад аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 28 бөх тойргийн барилдаанд хоршоолол нийгэмлэгээс шалгаран оролцож , хөдөө аж ахуйн дээд сургуулиас шалгарсан Улсын заан Ж.Чойжилсүрэнтэй хамт 28-25 давж 1-2-р байрыг хуваан эзэлсэн амжилтыг нь үнэлж баяр наадмын төв комиссын 1961оны 7-р сарын 13- ны өдрийн 1-р тогтоолоор Улсын заан цол хүртээжээ.
-1961оны У.Б.Н-д 6 давж идэр шаламгай чимэг
-1962 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан
Л.Сосорбарамд унаж 2-р байр эзэлжээ.
-1962 оны У.Б.Н-д 3 давж 4-т Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавт өвдөг шороодсон нь том сургамж болжээ.
-1963 оны УБН-д 9давжтүрүүлж арслан цол -1964 онд 9давж түрүүлж улам нэмэх чимэг -1965 онд 9давж түрүүлж Улсын аварга цол -1966 онд 9давж түрүүлж Дархан аварга цол -1967 онд 9 давж түрүүлэхэд чимэг олгоогүй
-1968 онд 7давж олныг баясуулагч чимэг
-1969 онд 7давж хаялцаагүй удсан тул хасагдаж чимэг олгоогүй
-1970 онд олимпын наадамд оролцсон тул барилдаагүй
-1971 онд 6 давж бат нягт чимэг
-1972 онд 8 давж үзүүрлэж далай даян чимэг
-1973 онд 7давж даяар дуурсагдах чимэг
-1974 онд 9 давж түрүүлж баяр наадмын манлай чимэг
-1975 онд 8 давж үзүүрлэж түмнээс төгөлдөр чимэг
-1975 оны Монголын бүх ард түмний 5-р спартикиадад 30-26 давсан амжилтаар 3-р байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг
-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй
-1977 онд 7 давж өнөд баясгалант чимэг
-1978 онд 8давж үзүүрлэж далай дайчин чимэг
-1979 онд 7 давж бүхнээ дурсгалт чимэг
-1980 онд 8давж үзүүрлэж манлайн баясгалант чимэг
-1981 онд 7 давж үлэмж бадрахчимэг
-1983 онд 7 давж тод сонин үзэсгэлэнт чимэг
-1984 онд 4 давж 5-д У/арс/1. Сосорбарамд өвдөг шороодов.
-1985 онд 6 давж бат нягт чимэг
-1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давж аймгийн начин Ж.Даваажав , аймгийн арслан Б.Жавхлантөгс, улсын начин Ц.Дамдин , аймгийн арслан Д.Адъяатөмөр , залуу бөх Р.Гансүх, аймгийн арслан Х.Амараа нарт цол ахиулах боломж олгожээ.
-1994 онд 6 давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.
-1995, 1996, 1998, 1999, 2001, 2002, 2003 онуудадтус бүр 4 давж аймгийн арслан Г.Өсөхбаяр, аймгийн арслан Г.Эрдэнэбат, аймгийн арслан П.Моломжамц, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, аймгийн заан Д.Нямхүү, аймгийн арслан Л.Отгонбаяр, аймгийн арслан Г.Эрхэмбаяр нарыгулсын цолны босго алхуулж өгчээ.
-1997 онд нэг давж Увсын залуу бөх(цэрэг) Данзандаржаад
-2006 онд хоёр давж улсын начин Б.Бадам-Очирт өвдөг шороодож барилдаанаа өндөрлөжээ. -1982, 1992, 1993, 2000, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй.
Үүнээс гадна аймгийнхаа 40, 60-н жилийн ойн баяр наадамд түрүүлж, 50-н жилийн баяр наадамд үзүүрлэжээ.
Нэгдэлчдийн өдөр, Цагаан сарын барилдаанд 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онд түрүүлж , 1966, 1975, 1978онд үзүүрлэжээ.
Ж.Мөнхбат аваргын цол чимэг нь: Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягг итгэлт, өнөд түвшин
хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга.
Дархан мэх нь: хонгодох, тойгдох, хутгах, ачих, тонгорох.
-Ж.Мөнхбат аварга улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эх орондоо анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медаль авчирч байсан тамирчин юм. Түүний дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгаж байсан болон үндэсний бөхөөр үзүүлсэн амжилтыг ньтөр засаг, ардтүмнээс өндрөөр үнэлж 1967 онд гавьяат тамирчин, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээс гадна 1990 оноос төрийн түшээгээр сонгож, Монгол улсынхаа анхны ардчилсан хуулийг батлалцаж явсан алдар цуутай аварга юм.