Д.ЖАВХЛАН

 

Хоёр олимпоос ганзага дүүрэн ирсэн Монголын олимпийн боксын холбоо ирэх Рио Де Жанейро хүр­тэлх дөрвөн жилийн цикль­дээ ороод байна. Тэгвэл өчигдөр XX Зууны манлай дасгалжуулагч боксын гавьяат дас­гал­жуулагч В.Батбаярын нэ­рэмжит насанд хүрэгч­дийн энэ оны УАШТ эхэл­лээ. Спортын төв ордны “А” зааланд болж буй энэ тэмцээнд эрэгтэй 10, эмэг­тэй гурван жинд ту­лаан болж байгаа бөгөөд ме­далийн эзэд ирэх сарын эхээр тодрох юм. Ямар ч спортод тухайн жилийн хамгийн эхний өрсөлдөөн нь УАШТ байдаг. Тий­мээс шинэ оны улсын аварга цолны төлөө ши­рүүн өрсөлдөөн гарна хэ­мээн холбооныхон ярьж байна. Энэ нь тухайн та­мирчны тэр жилийн өн­гийг тодор­хойлж бэлтгэл сургуулил­тыг нь шалга­хаас гадна удахгүй байгуу­лагдах шиг­шээ багт баг­тах, тив, дэл­хийн тэмцээ­нүүдэд хэн ява­хыг энэ тэмцээн шийдэх юм.