“Оюу толгой”-н I улиралд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 65.2 мянган тоннд хүрч өмнөх оноос 42 хувиар өссөн байна. Тус үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл дуусаж үйлдвэрлэл цаашид нэмэгдэх төлөвтэй байна гэж тус компаниас өчигдөр мэдээллээ. Түүнчлэн 2025 оны II улирлын төгсгөлд үйлдвэрлэлийн өргөтгөл бүрэн дуусаж зэсийн олборлолт үргэлжлэн нэмэгдэнэ гэв. 2028 оноос төлөвлөгөөний дагуу ил болон гүний уурхайн зэсийн олборлолт жилд 500 мянган тоннд хүрнэ гэлээ. Тус компанийн санхүү хариуцсан захирал мэдээлэлдээ энэ оны I улирал тодорхойгүй байдал ихтэй өнгөрсөн ч төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжиллээ. Алтны үнэ өссөн энэ хугацаанд 61.5 мянган унц баяжмал үйлдвэрлэсэн. Он гарсаар алтны үнэ өссөөр анх удаа 3300 ам.долларт хүрлээ. Харин дөрөвдүгээр сар гарснаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон худалдааны тарифын нөлөөгөөр зэсийн үнэ 10 хувиар буурч 8000 ам.долларт хүрсэн. Сүүлийн байдлаар бага зэрэг сэргэж одоогоор 9000 ам.долларт хүрээд байна гэв.

 

“Entrée Resources” Монголын талын 34 хувийг хэрхэх талаар шийдвэр гараагүй байна

 

Энэ үеэр “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдах таван лицензийн хоёрыг “Entrée Resources”-оос “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажил эхэлснийг хөрөнгө оруулагч талаас мэдээлсэн юм.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)