С.УРТНАСАН
BTS хамтлагийн гишүүн Жин болон Coldplay хамтлагийн хамтын ажиллагаа сошиал медиаг шуугиулж байна. Өнөөдөр Coldplay албан ёсны инстаграм хуудастаа дөрөвдүгээр сарын 16-нд Гоянг Спортын цогцолборт болсон “Music of the Spheres” дэлхийн аялан тоглолтын зургуудыг хуваалцжээ.
Олон зочин уран бүтээлчдийн зургуудаас гадна Coldplay хамтлаг Жиний онцгой агшнуудыг харуулсан хоёр зураг, хоёр бичлэг нийтэлжээ. Нэг бичлэгт Крис Мартин олныг удирдан хамтдаа дуулуулж байгаа ба нөгөөд нь Крис болон Жин нар тайзан дээр үсрэн баярлаж, инээж байгаа хөгжилтэй мөчийг харуулсан бөгөөд тэдний ойр дотно нөхөрлөлийг онцолжээ.
Жин дөрөвдүгээр сарын 19-нд Coldplay-тай тусгай зочноор тайзан дээр гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд болсон Солонгос дахь сүүлийн тоглолтод дахин оролцжээ. Тэрээр Coldplay-той хамтран бичиж, өөрийн зохиосон “The Astronaut” ганц бие уран бүтээл болон BTS ба Coldplay-ийн хамтарсан “My Universe” дууг дуулсан байна. Жин гайхамшигтай дүр төрх, хүчирхэг хоолойгоор фенүүд болон олон нийтийг байлдан дагуулж, өргөн хүрээнд сайшаал хүлээжээ.
Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Жин Coldplay хамтлагтай хийсэн тоглолтын агшнуудыг өөрийн инстаграм хуудсандаа хуваалцаж, тэдний гайхамшигт нөхөрлөл болон тэдний хамтарсан үзүүлбэрийг дахин олны анхааралд оруулсан байна. Тэдний хамтын тоглолт нь дэлхий даяар сенсаци болтлоо алдаршиж, тэд өөрсдийг ямар хүчтэй алдартнууд болохоо дахин нэг баталлаа.
Эх сурвалж: zms.mn