Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж /04.24/ эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -37 үйлдвэртэй байснаа 2019 онд 11 үйлдвэр болтлоо буурсан. Үнэ тогтоодог монопол зах зээл бий болчихсон. Өмнө нь үгсэн хуйвалдаж гурилын үнэ өсгөж байгаа асуудлаар шүүх дээр шийдвэрлүүлэхээр хоёр жил болж байв. Дотоодын үйлдвэрлэл муу байна, дотоодын үйлдвэрлэл байх ёсгүй гэх нэг ч гишүүн байхгүй. Гол нь зах зээлээ яаж зохицуулах юм бэ. Гурилын зах зээл олигарх хэлбэрээр яваад байгаа нь үнэн. Энэ бүгдийн цаана төр хэрэглэгчийн эрх ашгийг л хамгаалах ёстой. Үйлдвэртэй байхад хэрэглэгчид үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж болно гэж бид асуудалд хандаж болохгүй. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ гэдэг л асуудал байна. 2023 онд гурилын үйлдвэрүүд нийт хүчин чадлынхаа 33 хувьд л ажилласан. Татвартай байх үед. Харин татваргүй болоод 2024 онд 25 хувийн хүчин чадлаар ажилласан. Хөнгөлөлттэй зээл тусламжийг өгч, үр дүнд нь олон үйлдвэр гарч ирсэн. Харамсалтай нь өнөөдөр бодит байдалд 25-30 хувийн хүчин чадлаар л ажиллаж, үйлдвэрлэж байна. Гэтэл үүнийг татвар тэглэсэнтэй холбож тайлбарлаад гурилын үйлдвэрүүд дампуураад унаж байгаа мэтээр ярих нь зохисгүй. Гурилын үйлдвэрүүдээ хамгаалах ёстой. Гэхдээ хэрэглэгчийн эрхээ хэрхэн хамгаалах вэ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Нэг кг нэгдүгээр гурилын үнэ:
-
Алтантариа 1500
-
Од групп 1530
-
Милхаус 1520
-
Хангай Милсс 1800
-
Өгөөж 1760
-
УБ гурил 2050
-
Өег гурил 1930
-
Дорнод 1790
-
Хөвсгөл Алтандуулга 1830 үйлдвэрийн үнэ байна.
Үнэ хямдхан байгаа, гол нь үнэ нь өөр газар нэмэгдэж байна. Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэр худалдаанд 30-40 хувийн нэмэгдэл нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ. Гурилын зах зээл шударгаар өрсөлдөж байна гэж би харж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn