Т.САЙХАН

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т Төгрөг нуурын ордтой холбоотой 500 гаруй баримт материал дөрөвдүгээр сарын 14-нд ирж, 17-нд мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаас  ирүүлсэн баримт материалыг шалгаж эхэлсэн нь энэ юм байна. Ингэхдээ энэ хэргийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах зүйчлэлээр шалгаж эхэлжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Стратегийн ордод хамаарах Төгрөг нуурын ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга санхүүгийн схем ашиглан гадаад руу гарган оффшор бүсэд зарсан баримт байна. Нийт 500 гаруй хуудас баримтыг АТГ-т өгч шалгуулна гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn