Б.БАЯРЖАВХЛАН
Гал, уснаас эхлээд байгалийн ямар ч гамшгийг сөрөн бусдын төлөө ажилладаг хүмүүс бол онцгой байдлын аврагчид. Тэд өөрийн амиа үл хайрлах тангараг өргөн зүтгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хувцас хэрэглэл муутайгаас үүдэж алба хаагчид амь насаа алдах болсон. Тэгвэл манай улс болон бусад улсын онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл ямар байдаг талаар энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.
Монголд ноосон материалаар хийгддэг
2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг унтраахаар ажиллаж байгаад гал сөнөөгч Д.Жанчив амь насаа алдсан. Тэрээр аврагчаар 25 жил ажиллаж, 7000 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ. Гэвч хувцас хэрэглэл муутайгаас болж амь насаа алдсан гэж үзэж байгаа юм. Энэ талаар түүний эхнэр Б.Ганцэцэг “Аврагчид бусдыг авардаг бол, аврагчдын амь насыг хувцас хэрэглэл нь авардаг. Аврагч нарынхаа хувцсыг сольж, амьд үлдэх боломжийг нь олгоорой” хэмээн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлж монгол болон олон улсын аврагчдын хэрэглэдэг малгайг харьцуулан харуулсан юм.
Манай улсын алба хаагчдын хувьд хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг. Харин алба хаагчдын хувцас хэрэгсэл бүгд евро стандартаар хийгддэг гэв. Энэ талаар Гал түймэр унтраах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Онцгой байдлын ерөнхий газар объектын болон ой хээрийн түймрийн үед өмсдөг хоёр төрлийн хувцас хэрэглэлийг ашигладаг. Объектын гал түймэр унтраах иж бүрэн хувцасны тухайд 2004 онд евро стандартын дагуу хийгдсэн. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, хувцас болоод техник хэрэгслүүдийн хангамж сайжирсан.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)