П.ЛХАГВА
Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх байсан ч цагдаа болон прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйн улмаас хэвлэлийн бага хурлыг түр хугацаанд хойшлуулж байгаа ажээ. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Минжмаа “Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон прокурорын байгууллагад хүсэлт өгсөн байгаа ч хуулийн хугацаандаа хариу ирээгүй. Иймд хуульдаа захирагдаж, мэдээллийг хойшлуулж байна” гэв.
Эх сурвалж: zms.mn