С.УРТНАСАН
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд техникийн хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, 4-д нийлүүлэх шугам хоолойг суурилуулах ажил хийгдэх тул 500 метр газрын замын хөдөлгөөнийг хязгаарлана. Маргааш 06:00 цагт ДЦС-3-аас баруун тийш, Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон замыг хаана.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо ДЦС-3 ТӨХК-аас баруун тийш, Яармагийн гүүр болон Ажилчдын гудамжийг холбосон авто замыг 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
Зам хаасан хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун талын буцаж эргэдэг тойроог хүртэл урдаас хойшоо нэг чиглэлд зорчино. Хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК”-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор түр зохицуулалт хийхийг холбогдох албаныхан санууллаа.
Эх сурвалж: zms.mn