С.УРТНАСАН

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг ирэх долоодугаар сарын 10-ны өдрийг хүртэл түр хаасан. Өнөөдрийн байдлаар шинэ гүүрний барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж байна. Тус гүүр 1968 онд ашиглалтад орсноосоо хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага буюу нурах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан юм. Тиймээс гүүрийг зайлшгүй нурааж шинээр гүүр барих шаардлагатай Нийслэлээс мэдээлсэн. Зайсан чиглэлийн төмөр бетон гүүр нэг хоногт 26 мянган авто машин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт байхаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: zms.mn