Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин н.Пүрэвжалын хотонд төлийн дуу цангинаж, урин хавар иржээ. Тэдний хувьд мал маллаад зургаан жил болж буй залуу хос юм. Тэд өнгөрсөн жил “Шинэ хороо хөдөлгөөн”-өөс 30 сая төгрөгийн зээл авч, малын гаралтай бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй. Гэвч Засгийн газрын угаасан ноолуур гаргана гэх шийдвэрээс болж самнасан ноолуураа худалдан борлуулж чадахгүй байгаа аж.
Үүнээс үүдэж малчны зээл, Шинэ хоршооны зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна. Энэ тухайгаа тэрээр “Говийн малчид ямаагаа самнаад дуусаж байна. Гэвч ноолуураа борлуулж чадахгүй байна. Учир нь энэ жил Засгийн газраас угаасан болон самнасан ноолуур гаргах шийдвэрийг гаргаад буй.
Үүнээс үүдэж ноолуур авахгүй байгаа гэж ченжүүд хэлж байна. Хоёр хоногийн өмнө сумын төв дээр ноолуур авах ченж ирсэн гэх сургаар очтол “Авахаа больсон” гэсэн. Ийм л байдалтай байна. Ойр хавийн аймаг сумдад ч гэсэн адилхан байна. Ноолуураа борлуулж чадахгүй бол дээрх зээлүүдээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна” гэсэн юм.
Тэгвэл нэгдүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр 100 хувь угаасан ноолуур экспортод гаргах болсон тухай Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Ж.Энхбаяр мэдэгдэж байв. Тэрээр “Манай улс 100 хувь угаасан ноолуураа самнах, дараагийн түвшинд гаргах боломж бүрдсэн тул ирэх сараас самнасан ноолуураа экспортод гаргах боломжтой боллоо.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7563)