Б.Нандин

Панамд АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсет Төв Америкт хийх айлчлалаа эхлүүллээ. Тэрээр ерөнхийлөгч Трампын эргүүлэн авахаар мэдэгдээд байгаа Панамын сувагт ойртож ойр орчмын газар нутагтай танилцахаар болжээ.

Хэгсет Даваа гарагт Панамд ирэхдээ олон нийтэд хандан мэдэгдэл хийгээгүй байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын анхны сайдын хувиар сүүлийн жилүүдэд тохиогоогүй энэхүү ховор айлчлал нь Хятад АНУ-ын худалдааны дайн өрнөж буй онцгой цаг үетэй давхцаж байгаа нь энэ юм. Панамын суваг дахь Хятадын нөлөөг идэвхжиж байгаад АНУ-ын зүгээс багагүй анхаарал хандуулсаар байгаа. Ялангуяа ерөнхийлөгч Трамп хоёр дахь удаа тангараг өргөх үеэрээ Панамын сувгийг эргүүлэн авах тухайгаа сүр дуулиантайгаар мэдэгдэж байв. Панамын сувгийг одоогоос 100 гаруй жилийн өмнө АНУ барьсан бөгөөд 1999 онд Панамд хүлээлгэн өгч байсан. Харин АНУ энэхүү сувгийг эргүүлэн авах оролдлогууд хийж эхлээд байгаа юм. Өнгөрсөн сард Трамп АНУ-ын BlackRock фирмээр удирдуулсан Хонг Конгийн конгломерат CK Hutchison-ын 22.8 тэрбум ам.долларын боомтын бизнесийн ихэнх хэсгийг, тэр дундаа Панамын сувгийн хоёр зах дахь боомтуудыг худалдан авах гэрээг үзэглэсэн. Энэ нь АНУ Панамын сувгийг "эргүүлэн авч" байгаагийн нэг жишээ юм гэж Трамп хэлж байв.