Ц.БАЯР

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төв болон “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран “Тогтвортой хөгжлийг дэмжсэн төрийн албан хаагчийн цогц чадамж” сэдэвт сургалтыг аймгийнхаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын дунд 04 сарын эхээр зохион байгууллаа. “Орон нутгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус сургалтад  Хөвсгөл аймгийн 150 гаруй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч оролцож байна. Удирдахуйн ухааны доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч, доктор(Ph.D) Г.Галсанжамц, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал, тогтвортой хөгжлийн боловсролын сургагч багш Э.Шинэцэцэг нар төрийн албаны удирдах ажилтны чадамж, хувь хүний хөгжлийн цогц чадамж, тогтвортой хөгжлийн цогц чадамж гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд сургалт орж байгаа юм.   “Тухайн сургалтад хамрагдснаар төрийн албан хаагчдын шаардлагатай чадамжийг ойлгож, хэрэгжүүлэх, харилцааны болон манлайллын ур чадвараа хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах мэдлэг эзэмших, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр чадвар эзэмших, чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой.” гэж Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал, тогтвортой хөгжлийн боловсролын сургагч багш Э.Шинэцэцэг мэдэгдлээ. Энэ сургалт нь төрийн албан хаагчдын тогтвортой хөгжлийг дэмжих ур чадваруудыг эзэмшүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллын чадамжийг хөгжүүлэхэд чиглэж байна.   

Эх сурвалж: zms.mn