С.УРТНАСАН
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замыг барихад ТӨХК-аас 850 сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулагдана. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 километр цаг байхаар тооцоолжээ. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслөөр нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх "Шинэ Зуунмод" хотын нэрийг "Хүннү хот" болгон өөрчилжээ.
Эх сурвалж: zms.mn