Д.АРИУН
Journal of Exercise Nutrition and Biochemistry сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бараг гурван сарын турш долоо хоногт гурван удаа 50-70 минут алхсан илүүдэл жинтэй эмэгтэйчүүд дотор эрхтний өөхлөлтийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулж чадсан болохыг тогтоожээ. Тодруулбал, тогтмол алхахаа больсон сайн дурынхантай харьцуулж үзсэн байна.
Дасгалжуулагч Крис Гаглиарди "Ачааллаа аажуухан эхлүүлж, бага багаар нэмэгдүүлэх нь хэтрүүлж, хурдан бууж өгөхөөс дээр. Хэрэв та өмнө нь дасгал хийж үзээгүй бол алхаж өнгөрүүлсэн багахан хугацаа ч танд маш их зүйлийг өгөх болно" гэж хэвлийн өөхийг хэрхэн арилгах талаар тайлбарласан байна.
Тогтмол дасгал хөдөлгөөнийг дадал хэвшил болгох сайн арга бол оройн хоолны дараа өдөр бүр арван минут хурдан алхах явдал юм. Үүнийг дадал болгож хэвшүүлсний дараа та биеийн тамирын дасгал хийх цагийг аажмаар нэмэгдүүлэх болно гэж шинжээч итгэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Pronews.gr бичжээ.
Мэдээжийн хэрэг, турах үйл явцыг илүү үр дүнтэй болгохын тулд та зөв хооллох хэрэгтэй. Хоол хүнсэндээ эслэгийн хэмжээг аажмаар нэмэгдүүлэх замаар эрүүл бус өөх тосыг хязгаарлах чухлыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнээс гадна өдрийн эхний хагаст жимс идэх нь дээр. Анагаахын шинжлэх ухааны доктор, оросын эндокринологич Зухра Павловагийн тайлбарласнаар оройн цагаар хүний инсулины үйл ажиллагаа хамгийн өндөр байдаг. Тиймээс энэ үед идсэн чихэрлэг бүх зүйл өөх тос үүсэх процессыг өдөөдөг байна. Өөрөөр хэлбэл жимсийг үдээс өмнө гэж хэлж байгаагийн шалтгаан нь энэ аж. Түүнчлэн өлөн элгэн дээрээ жимс (түүнчлэн чихэр) идэх нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд бас сануулжээ.
Эх сурвалж: zms.mn