П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор “Мөрөөдлийн театр”-ын захирал, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайг онцоллоо.

 

-“Мөрөөдлийн театр”-ынхан энэ удаа “Самсара”  Тэртээх хоёр зүрх жүжгээрээ үзэгчидтэйгээ уулзаж байна.  Үзэгчдийн хүлээлт, мэдрэмж ямар байна вэ?

-Өмнө нь тоглож байсан  жүжгүүдээс маш онцлогтой уран бүтээл болсон. Тайз,  декрац, жүжгийн тавилт орчин үеийн шийдэл бүхий  өвөрмөц. Энэ зохиол өөрөө хүчтэй. Хайр сэтгэл, үнэт зүйл, цөхрөл гомдол, амжилт, алдар гавьяа гээд олон зүйлсийг харуулдаг. Манай жүжгийг үзээд танхимаас гарч буй үзэгчид маань урт амьсгаа, тайвшралыг аваад “Нээрээ л энэ амьдрал чинь гоё юм. Гэр бүл  минь надад өгсөн том бэлэг юм байна" гэж одоо байгаа бүх зүйлдээ талархах мэдрэмжийг  аваасай гэж хүссэн. Үхэл гэдэг зүйл бол шийтгэл биш,  бас шагнал биш, энэ бол тавилан. Үхэх ёстой хүн гэж байдаггүй.Харин цаг нь дууссан хүн л гэж байдаг.  Одоо цаг хамгийн хүчтэй зүйл. Энэ бол манай жүжгийн том  философи. Мөн жүжгийн үед нэг ч тайз солигдож, гэрэл унтрахгүй.  3D эффектээр тайзаа  зассан нь үзэгчдэд гоё мэдрэмжийг төрүүлж байгаа.

-Та энэ удаа Самсара эмчийн дүрээр үзэгчтэйгээ уулзаж байна.  Энэ дүрээр тайзнаа хэрхэн амьдарч,  мөн чанарыг нь тодотгож гаргахыг зорив?

-Өмнө ажиллаж байсан дүрээс их онцлогтой. Энэ дүрд ажиллахын тулд найруулагчтайгаа нэлээд ярилцсан.Самсара бол үхэл амьдралын зааг буюу тэр материаллаг ертөнц болон хийсвэр ертөнцийн дундын мөчлөг гэж орчуулагддаг. Их өвөрмөц дүр.Үзэгчид “Хүн юм уу, бурхан юм уу, чөтгөр юм уу. Ямар учиртай дүр юм бэ” гэж асуудаг. Би Самсараг хүнээр төлөөлүүлсэн.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 56 (7553)