П.Лхагва
Азийн аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтдоо Малайзийн "NS Matrix" багийг талбайд нь буулгаж авсанаар бид Монголын сагсан бөмбөгийн түүхэнд мэргэжлийн буюу клубийн түвшний олон улсын лигт эсрэг багийн талбайд зочлон тоглож, хожил байгуулсан анхны баг боллоо. Багийн гол тоглогчид болох Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар бэлтгэлийн үеэр бэртэл авч тоглолтод оролцож чадаагүй ч "Бишрэлт металл" багаараа сайн тоглолт үзүүлж, дөрвөн үеийн турш илүүрхэж, 98-86-ын харьцаатай ялсан юм. Тоглолтод А.Энхбаясгалан 21 оноо авсан бол легионер тоглогч Девон Скотт 24 оноо, Весли 28 оноо тус тус авлаа.
Тэдний дараагийн тоглолт ирэх сарын 5-нд Индонез улсын Жакарта хотноо “Pelita Jaya” багийн эсрэг болох юм. Үүний өмнө буюу 28-нд Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны эхний тоглолтоо "SG Apes" багийн эсрэг хийх юм.