П.ЛХАГВАЖАРГАЛ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “play off”-ын шат “SG Apes”, “Erdenet Miners” багуудын тоглолтоор өндөрлөж, хагас шигшээд “Хасын Хүлэгүүд”, “Сэлэнгэ Бодонс”, “Бишрэлт Металл”, “SG Apes” багууд шалгараад байна. Харин хагас шигшээ шат маргааш "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс"-ын тоглолтоор эхэлнэ. Хоёр баг 21-нээс ирэх сарын 6-ныг хүртэл нийт долоон удаа тоглох юм. Хэрэв “Сэлэнгэ Бодонс” дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийг ялбал анх удаа финалын шатанд шалгарах юм. 2024-2025 оны улирал эхэлснээс хойш “Хасын Хүлэгүүд” хүснэгтийг тэргүүлсээр ирсэн бол “Сэлэнгэ Бодонс” NBA-ийн шилдэг тоглогчоор хүч нэмэн “play off”-ын шатыг шуугиулсаар гарч ирсэн билээ. Тэдний цуврал тоглолт маргааш эхлэх бөгөөд хэн нь ялахыг таамаглах боломжгүй байна.

Эх сурвалж: zms.mn