Цаг уур, орчны шинжилгээний газар, ДДЭШ ТВ ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар ДДЭШ компанийн шинэ төхөөрөмжийн “ЦАГ АГААР” цэсээс 21 аймаг, 330 сумын цаг агаарын мэдээллийг харах боломжтой болж байна. 

“ЦАГ АГААР” цэсэнд:
- Суурин газруудын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээлэл
- Бүс нутгийн цаг агаарын мэдээлэл /текстэн болон аудио хувилбартай/
- Томоохон голуудын усны түвшин, үертэй голуудын мэдээлэл 
- Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл багтаж байгаа юм.

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг хөтөлбөрийн дундуур хэрэглэгчдэд шууд дамжуулан харуулж байгаа нь хамтын ажиллагааны чухал хэсэг юм.