П.АМГАЛАН
Оросын алдарт Мариинскийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзнээр тодорлоо. Уг шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээсэн, ОХУ-ын Большой театрт Ж.Вердигийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын нээлтийн гол дүрийн тоглолтыг багтаасан бөгөөд дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрийнх нь төлөө түүнд олгосон байна.
Тэрээр түүний гол дүр бүтээсэн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын тоглолтыг Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа энэ сарын 25-27-нд үзэх боломжтой аж.“Каста Дива” шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан анх санаачилсан түүхтэй. Үүнээс хойш жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлэн өгдөг болсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн шүүмжлэгчид багтдаг байна.
Эх сурвалж:www.zms.mn