Ч.БЯМБАХАЖИД
Хорвоо дэлхийг хүн бүр өөр өөрийн өнгөөр хардаг. Тэгвэл залуусын нүдээр амьдрал ямар өнгөтэй байдгийг харуулахаар “Залуусын нүдээр” буланг “Зууны мэдээ” сонин эхлүүлж байна. Энэ удаа бид цалин хөлсний талаар залуу үеийнхэн ямар байр суурьтай байгааг бэлтгэн хүргэлээ.
Хүн хоногийн 24 цагийн ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Бид авч буй цалингаасаа олон төрлийн татвар, даатгалуудыг төлж, гар дээр ирэх цөөн хэдэн төгрөгөө дараагийн сарын цалин буух хүртэл хүргэх ёстой. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ сая төгрөг авч байна.
Энэ талаар иргэн Т.Гантулга “Сард 2.5 сая төгрөгийн цалин авдаг. Гэвч амьдралд хүрэлцэхгүй байна. Учир нь цалингийнхаа ихэнх хувийг зээл, лизинг, байрны төлбөр, урсгал зардлуудад зарцуулдаг” гэв. Хэдий 2.5 саяын цалин авч байгаа ч үүнээс олон төрлийн татвар, НДШ зэрэгт татчихдаг. Тиймээс гар дээр 1.8-2 сая орчим төгрөг л ирдэг. Монголдоо хангалуун сайхан амьдрахын тулд үндсэн ажлаасаа гадна дахин өөр орлого олж болохуйц зүйл хийх болдог. Эсвэл гадаадад ажиллаж, амьдарч тодорхой хэмжээний мөнгө хурааж ирэх сонголт залуусын дунд давамгай байх болжээ.
2024 оны байдлаар уул уурхайн салбарын дундаж цалин 5.1 сая төгрөг
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дундаж цалингийн хэмжээг танилцуулсан. Ингэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуй нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.654, өмнөх улирлаас 1.460-аар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 18,5 мянгаар нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин хоёр сая төгрөг болсон гэх статистик мэдээллийг гаргасан байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 51 (7548)