П.ЛХАГВАЖАРГАЛ

2024-2025 оны сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Selenge Bodons”, “BCH Knights” багуудын “play off”-ын тоглолт өндөрлөж, 4-1-ийн харьцаатайгаар “Selenge Bodons” хагас финалд шалгарлаа. Ийнхүү аваргын цом өргөхөд нэг алхам ойртож байна. Тэдний дараагийн шатны өрсөлдөгч бол дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг юм. Багуудын эхний тоглолт 21-ний 19:10 цагаас болох юм.

Энэ жил сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 30 жилийн ой тохиохын сацуу NBA-ийн супер од, дөрвөн удаагийн “Бүх Одод”-ын  тоглогч  DeMarcus Cousins “Selenge Bodons” багт нэгдэж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. DeMarcus Cousins “BCH Knights” багийн эсрэг хийсэн өчигдрийн тоглолтод 31 оноо авч, нийт тоглогчдын үзүүлэлтийг тэргүүлээд байна. Тэрээр хэлсэндээ хүрч “Selenge Bodons”-той аваргын цом өргөхөд нэг алхам ойртлоо.

Эх сурвалж: zms.mn