Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-өөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 70 гарруй албан хаагчид одон, медалийг нь гардууллаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл албан хаагчдад баяр хүргэлээ.
Эх сурвалж www.zms.mn