Б.Нандин
Канадын ерөнхий сайд М.Карни анхны гадаад айлчлалаа Францаас эхлүүлж, ерөнхийлөгч Э.Макронтой уулзсаны дараа Лондонг зорьсон байна. Лондонд ерөнхий сайд К.Стармертэй уулзсаны дараа даваа гарагийн үдэш III Чарльз хаанд бараалхлаа.
Ерөнхий сайдыг Букенгемийн ордны хамгийн түүхэн хэсэг болох 1844 онд баригдсан дээдсийн өргөөнд хүлээн авчээ.
“Харамсалтай нь дөнгөж ирэхийн өмнө миний Канадын одонгийн зүү хугарчихлаа. Энэ нь бид адилхан британи гаралтай хүмүүс гэдгийг нотолж байгаа хэрэг байх” хэмээн М.Карни хэлэхэд эрхэм дээдэс өөрийн энгэрийн зүүг санал болгоод “Бидэнд хамтдаа хийх зүйл их байна шүү” хэмээн нөхөрсөгөөр дэмжсэнийг сэтгүүлчид онцгой дотно яриа боллоо хэмээн бичиж байна.
Сонирхуулахад, Их Британи Умард Ирландын хааны хэргэм зэрэг нь Хамтын нөхөрлөлийн зарим орнуудын төрийн тэргүүнийг мөн бэлгэддэг. Шинэ ерөнхий сайд М.Карни баасан гарагт болсон тангараг өргөх ёслолынхоо үеэр Канад улс нь франц, британи болон уугуул иргэд гэсэн гурван ард түмнээс бүрэлдэн бий болсныг мөн онцлон тэмдэглэсэн юм.