П.ЖАРГАЛ
Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач залуус хандивын тоглолт хийж, тасалбарын бүх орлогоо түймрийн гамшигт нэрвэгдсэн малчдад хандивлах юм. Тоглолт маргааш буюу 18-ны өдөр Баян-Уул сумын соёлын төвд болох ажээ. Энэхүү "Хийморьтой аялгуу" хандивын тоглолтод улсын аварга малчин, сумын алдарт уяач Н.Энхбат, сумын алдарт уяач Г.Хатанбаатар, Г.Очирдарь, Ч.Мөнхчулуун, “Уяачид дуулж байна” улсын гуравдугаар уралдааны шилдэг оролцогч Х.Гантогтох, Ч.Тэмүүжин, Д.Чингүүн нэр оролцох юм.
Эх сурвалж: zms.mn